ⓘ Free online encyclopedia. Did you know? page 185

Prepaging

Буруу хуудаслалтын давтамж Ажиллах үеийн тохиргооны загвар амжилтай байх ба ажлын бүлгийн мэдлэг өмнөх хуудаслалтанд хэрэгтэй байж болно. Гэвч тэр нь эв хавгүй, болхи төлөвтэй байна. Тэр нь буруу хуудаслалтын давтамжийн илүүг хийх шууд зам страте ...

Цуурай

Цуурай нь аливаа хоолойноос гарсан дуу авиа хад, уул, элдэв юманд ойх чимээ буюу дууриан юм. Ийм тохиолдолд дуу гаргагч өөрийн гаргасан дуугаа хожуу буюу хэдэн хормын дараа сонсоно. Хождон сонсох хугацаа нь дууны хурд, ойсон биетийн зайнаас хамаарна.

УАЗ-300

1949 оны Октябрийн баяраар анх удаа олон нийтэд танилцуулсан 1 тоннын ачааны автомашин. 1950 онд замын шалгуурт орж тэнцсэн. УАЗ үйлдвэр нь энэ онд 10000 дахь машинаа үйлдвэрлэсэн.

УАЗ-450

Манай Монголчуудад "Пургон" гэж нэршсэн УАЗ-450 нь 1958 онд анхны модел нь үйлдвэрлэгдсэн. Бага оврын 4x4 автобусны цуврал. 1966 оноос УАЗ-452 болон одоог хүртэл үйлдвэрлэгдэж байгаа.

Викингчүүд

Викингчүүд нь МЭ 8-11-р зууны үеэр Хойд- ба Зүүн тэнгисийн орчмоор нутаглах, ихэвчлэн умардаас гарал бүхий далайчин, дайнч ард түмнийг төв европод дундад зууны эхэн үе буюу викингийн эрин үед нэрлэдэг байсан нэршил юм. Тухайн үедээ Викингчүүд нь ...

Буле

Буле Эртний Грекийн хот улсуудад байсан зөвлөл. Энэ нь МЭӨ VI зууны төгсгөл гэхэд хот улсуудын бараг бүх бүтцэд бий болсон байв. МЭӨ 594 онд Солон Афинд язгууртнуудаар бүрдүүлсэн Булег бий болгожээ. Хожим нь Клейсфены удирдлага дор Булег 500 гишү ...

Кимон

Кимон Афины төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин. Тэрээр Милтиадийн хүү юм. Хуучинсаг үзэлт тэрээр Спартыг дэмжиж, Периклийг эсэргүүцэж байв. Персүүдийг Саламисийн тулалдаанд ялсны ачаар, МЭӨ 461 он хүртэл жил бүр Стратегусаар сонгогдож байжээ. Делиа ...

Чэжү хот

"Чэжү" үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг "Чэжү" -аас олж болно. Өмнөд Солонгосын Чэжү арал дээрх Чэжү аймаг тэнцүүхэн хоёр хуваагддагийн нэг нь Чэжү хот, нөгөө нь Согвипу хот юм. Жил болгон хэдэн сая жуулчид энд газарддаг. 2011 оны байдла ...

Пёнтэк хот

Пёнтэк - Өмнөд Солонгосын Кёнги аймгийн харьяа, урьд нь хошуу байж байгаад 1986 онд хотын зэрэг олсон, 43 түмэн хүнтэй хот. Солонгосын дайны үед байлдаж байсан энэ газарт одоо Америкийн цэргийн томоохон байрлаж байгаа. Дотроо 2 балгас, 7 сум, 13 ...

Ёжү

Ёжү - Өмнө Солонгос улсын Кёнги аймгийн хот. 607.79 км² газар нутагт нь 2011 оны хавар 109.006 хүн оршин сууж байсан. Өдгөө хошууны нутаг 1 балгас, 8 сум, 3 хороо болж хуваагддаг.

Кимхэ

Кимхэ - Өмнөд Солонгосын Өмнө Кёнсан аймгийн харьяа, Пүсаньтай хаяа залгаа, 51 түмэн хүнтэй хот. Ким овогтон олон бий. Дотроо 1 балгас, 7 сум, 9 хороонд хуваагддаг.

Ёсү

Ёсү - Өмнө Солонгос улсын Өмнө Чолла аймгийн хот. 502.3 км² газар нутагт нь 2010 онд 292.220 хүн оршин сууж байсан. Дотроо 1 балгас, 6 сум, 20 хороо болон хуваагддаг.

Сүньчонь

Сүньчонь - Өмнө Солонгос улсын Өмнө Чолла аймгийн хот. 907.3 км² газар нутагт нь 2011 онд 274.276 хүн амьдарч байсан. Дотроо 1 балгас, 10 сум, 13 хороо -нд хуваагддаг.

Чиньжү

Чинжү - Өмнөд Солонгосын Өмнөд Кёнсан аймгийн харьяа, 34 түмэн хүнтэй хот. 1925 он хүртэл аймгийнхаа төв байсан энэ газар 1949 онд хот гэж хэлэгдэх эрхтэй болж байв. Одоо дотроо нэр бүхий 1 балгас, 15 сум, 21 хороо болж хуваагдаж байгаа.

Намвонь

Намвонь - Өмнө Солонгос улсын Умар Чолла аймгийн хот. 752.63 км² газар нутагт нь 2009 онд 88.496 хүн амьдарч байсан. Дотроо 1 балгас, 15 сум, 9 хороо -нд хуваагддаг.

Танжинь

Танжинь - Өмнө Солонгос улсын Өмнө Чүнчон аймгийн хот. 664.73 км² нутагт нь 2012 оны эцэст 155.104 хүн оршин сууж байсан. Дотроо 2 балгас, 9 сум, 3 хороо -той.

Кунжү

Кунжү - Өмнө Солонгос улсын Өмнө Чүнчон аймгийн хот. 864.27 км² газар нутагт нь 2012 оны эцэст 117.298 хүн оршин сууж байсан. Дотроо 1 балгас, 9 сум, 6 хороо болно.

Вакаяма

Вакаяма - Япон улсын 47 аймаг, тэр дундаа Кансай бүст байрладаг 7 аймгийн нэг. Хоншүү арал дээрх Кии хойгийн өмнөд үзүүрийг эзлэн оршдог. Аймгийн төв нь Вакаяма хот.

Шулуун хөх хошуу

Шулуун хөх хошуу - БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн харъяат хошуу. Аймгийнхаа Долоннуур шянь, Шилийн хот болон Тайвас, Шулуун хөвөөт цагаан, Сөнөд зүүн, Авга гэх дөрвөн хошуу, бас өөртөө засах орныхоо Улаанхад хоттой хаяа залгадаг. 9.963 км 2 г ...

Тальсон-гүнь

Тальсон хошуу - Өмнө Солонгос улсын Тэгү хотын хошуу. 426.95 км² газар нутагт нь 2012 оны зун 182.206 хүн оршин сууж байсан. Өдгөө хошууны нутаг 3 балгас, 6 сум болон хуваагддаг.

Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам

БНМАУ гэж байх үед байсан Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд дотоодын аюулгүй байдлыг хангах, гадаадаас шургалуулж байгаа үзэл суртлын суртал ухуулгыг таслан зогсоох, тагнуулын үйл ажиллагаатай тэмцэх түүнийг таслан зогсоох зорилго бүхий ...

Ягаан цээнэ

Ягаан цээнэ -, 60-80см өндөр иштэй, гуравласан цуулбар навч, том ягаан цэцэгтэй олон наст өвслөг ургамал. Монгол орны хангай, хэнтийн уулархаг нутгийн шинс, хусан холимог ойн зах, цоорхойгоор ургадаг. Мал иддэггүй. Цээнийн навч үндсийг хүнсэнд хэ ...

Хөмөл

Хэвтээ чиглэлээр байрласан богино үндэслэг иш бүхий жижиг дэгнүүл үүсгэдэг олон наст ургамал. Хөмлийн сонгинолог иш 2-4 ширхгээр орших бөгөөд нарийхан, гадуураа шаргал өнгийн навчны үхсэн угларгаар бүрхэгдсэн байна. Шулуун дугариг хэлбэртэй иштэй ...

Хар цэцэгт улалж

Хар цэцэгт улалж -, Ишнийхээ угт хүрэвтэр өнгийн олон тооны угларганы үлдэгдэлтэй, мөлхөө найлзуур бүхий 20-30 см өндөр, олон наст ургамал. Хар ногоон, хатуу навчтай. Түрүүхэйнүүд нь өтгөн салбант баг цэцэг болж цугларсан байдаг. Хар цэцэгт улалж ...

Сибирийн биелэг өвс

Сибирийн биелэг өвс -, Сибирийн биелэг өвс 1 метр хүртэл өндөр ургадаг иштэй олон наст үет ургамал. Шинсэн ой, сөөгөн ширэнгэ, ойн зах, чийглэг ба намгархаг татмын нуга зэрэг газраар ургана. Өндөр уулын бүслүүрт мөн чийгтэй газраар тохиолдоно.

Сибирийн бушилз

Сибирийн бушилз -, Үл мэдэг гялалзсан хүрэн-хар хүрэн хатуу угларгаар бүрхмэл шигүү дэгнүүл бүхий олон наст ургамал. Шөвөг хэлбэрийн нарийн хуйлмал навчнуудтай. Түрүү хэлбэрийн өтгөн, зууван баг цэцэгтэй байдаг. Өндөр уулын бүслүүрийн намгархаг б ...

Том гэзэг цэцэг

Олон настай, сарвуулж цуулбарлагдсан навч бүхий цөөвтөр, мөчирлөж салаалсан шулуун иштэй, 30-40 см өндөр өвслөг ургамал. Тод цэнхэр өнгийн гэзэг бүхий зөв биш том цэцэгтэй.

Таван дохиурт бургас

Таван дохиурт бургасны гол иш саарал хальстай, нялх мөчир нь шарлангуй саарал. Нягт, сарьслаг, өндөг хэлбэрийн уртавтар гялтганасан навчтай. 10 гаруй метр өндөр болтлоо ургадаг сөөг буюу мод маягтай ургамал. Тавдугаар сард гөлөглөнө.

Хонин тарна

Ихээхэн саглагар иштэй, 40-50 см өндөр, олон наст өвслөг ургамал. Жижгэвтэр нарийн шугаман навчнуудтай, үл мэдэг навчилсан залаа баг цэцэгтэй. Хонин тарна ганд тэсвэртэй, эрт ургадаг ургамлын нэг бөгөөд долоодугаар сард цэцэглэж наймдугаар сард ү ...

Цагаан лууль

60-80 см хүрэхүйц өндөр, ихээхэн салаалж мөчирлөсөн иштэй нэг наст ургамал. Ромбо хэлбэрт зууван юмуу юлдэн навчнууд нь буурал өнгөтэй байдаг. Долоо, наймдугаар сард цэцэглэнэ.

Байгалийн хялгана

Байгалийн хялгана -, Хэмжээний хувьд ихээхэн хэлбэлзэлтэй, нягтавтар дэгнүүл үүсгэдэг 15-100 см хүрэхүйц өндөр олон наст үет ургамал. 7-24 см урт сортой, түүний уг хэсэг нь мушгирсан бөгөөд нүцгэн атлаа мэдэгдэхүйц ширүүн сөргүү байдаг. Тавдугаар ...

Говийн хялгана

Говийн хялгана -, 10-25 см намхан, жижиг дэгнүүл бүхий үет ургамал. Түүний дэгнүүл хатуу бөгөөд ишний угийн навчны үхсэн угларгаас бүрдэнэ. Урт нарийн утас мэт навчнуудтай шивээний сор нь нэг тахирч тэр тахираа хүртэл нэгэн тийш бага зэрэг налсан ...

Шар хорс

Сарвуулаг цуулбарлагдсан үлэмж том навч бүхий, 80-100 см өндөр, эгц босоо иштэй олон наст ургамал. Зөв биш, конус хэлбэртэй шар өнгийн цэцэгтэй байна. Зургаагаас наймдугаар сард цэцэглэж, долоо наймдугаар сард үр нь боловсорно.

Бага хургалж

Бага хургалж -, Угаасаа эхлэн олон салаалж бараг газар мөлхөж ургасан иштэй нэг наст ургамал. Навчны илтсэн дээр нь цөөн тооны өрвийсөн үс байх ба тэр нь илтэс, угларгын зааган дээр нилээд өтгөрнө. Сийрэг саглагар залаа баг цэцэгтэй. Гантай үед н ...

Сибирийн хялгана

Сибирийн хялгана -, Харуул өвс заримдаа нэрлэдэг. 80-100 см өндөр, сийрэг дэгнүүлт олон наст үет ургамал. Уртаашаа мушгирсан нарийн навчтай, ялимгүй үсэрхэг 2 см хүрэхүйц урт богинохон сортой. Том нягт залаа баг цэцэгтэй. Тавдугаар сараас ургаж з ...

Тахир тавилгана

Хүрэвтэр шар, нарийхан найлзууруудтай, 1 метр гаруй өндөр олон наст сөөгөн ургамал. Уртавтар зууван хэлбэртэй, цайвар ногоон нилээд том, нимгэн навчнуудтай. Навч бүхий найлзуурынхаа үзүүрт бамбай хэлбэрийн цагаан баг цэцэгтэй байдаг.

Цагаан бургас

Цагаан саарал хальстай урт, шулуухан мөчиртэй 3-4 метр өндөр олон наст сөөг юм. Залуу нялх мөчир нь шарлангуй цайвар өнгөтэй. Бүтэн захтай, хоёр үзүүр рүүгээ шувтан болж ирсэн, нүцгэн, дээд тал нь бүдэг, дээд тал нь бүдэг, доод тал нь хөх ногоон ...

Регелийн будраа

Бударгана, хавтгайн өвс гэх мэтээр нэрлэнэ. Регелийн будраа олон саглагар мөчиртэй цайвар саарал өнгийн холтостой, 40-50 см өндөр, доод хэсгээр модожсон иш бүхий хагас сөөг ургамал болно. Навч, нэг наст мөчрүүд шүүслэг, хар ногоон өнгөтэй. Хадуур ...

Улаан ботууль

Улаан ботууль -, 30-60 см өндөр, сийрэг дэгнүүлт, доор навчит олон наст үет ургамал. 2.5 мм өргөн шугаман навчтай. Бутанд нь үндэс орчмын навч зонхилно. Ишний навч хавтгай. Сийрэг хөнгөн хөрсөнд үндэслэг иш үүсгэх нь бий. Хавар эрт цухуйж зургаад ...

Хиаглай тунх

Хиаглай тунх -, Салаалсан урт мөлхөө үндэслэг иштэй, олон наст үет ургамал. Үржлийн найлзуур 50-70 см, хөгжлийн найлзуур, навчны үндсэн масс 30-35 см-ийн өндөрт оршино. Бууралдуу ногоон өнгийн үл мэдэг үсэрхэг хавтгай навч, нэг дороос 1-2-оороо г ...

Судалгүй улалж

Судалгүй улалж -, Судалгүй улалж ерөнхий төлөв байдлаар ширэг улалжтай төсөөтэй боловч түүнээс уутханы хэлбэрээр ялгаатай. Уутхан нь дугуй биш, уртавтар өндөг хэлбэртэй, нилээд урт хошуутай байдаг. 5-25 см өндөр, урт найлзуурыг үүсгэдэг олон наст ...

Бажууна

Богино иш бүхий олон наст ургамал. Дугуй хэлбэрт 2-3 ширхэг навчтай, тэдгээр нь ахархан бариулаар иштэйгээ холбогдоно. Навчны илтэс бие биеийг ер халхлахгүйгээр газар дээр дэлгэгдсэн бөгөөд улаан ногоон өнгөтэй. Саглагар баг цэцэг болон бөөгнөрсө ...

Бяцхан сахалт улалж

Утас маягийн хуйлмал навчтай, 5-20 см өндөр олон наст ургамал. Түрүүхэйнүүд нь уутныхаа хамт доошоо хэлбийсэн байдаг. Хөгжлийн хувьд судалгүй ба хар цэцэгт улалжийн нэг адил боловч хавраас эхэлж аажим ургаж хөгжинө. Өөрөөр хэлбэл зургаадугаар сар ...

Морин зээргэнэ

Морин зээргэнэ -, 1.5 мерт хүртэл өндөр бүдүүн модлог иштэй, ишнээс салаалсан эгц босоо ногоон мөчиртэй, тэр нь гөлгөр бөгөөд ховилтой, үелсэн байна. Үений хоорондын зай 2см-т хүрнэ. Навч нь хувирч хальсархаг гурвалжин хэлбэртэй, угаараа нийлж хо ...

Ишгүй гичгэнэ

Урт найлзуурууд нь үндэслэж 5-7 см хүрэхүйц өндөр ургадаг олон наст намхан өвслөг ургамал. Үндэс орчмоос гарсан хайрслаг олон тооны гуравласан нягт, үрчгэр навчнууд нь ихээхэн унгарилтсан бөгөөд түүнээсээ хамаарч саарал ногоон өнгөтэй харагдана. ...

Сөөгөн боролзгоно

Сөөгөн боролзгоно -, 1-1.5 метр өндөр, эгц босоо буюу заримдаа дэлгэмэл хэлбэртэй байдаг олон наст сөөгөн ургамал. Үелсэн хальстай саарлавтар хүрэн мөчрүүд нь нялх байхдаа торгомсог үслэгтэй байна. 3-5 заримдаа 7 жижиг навч бүхий хос бус өдлөг на ...

Имт гичгэнэ

Уг орчимдоо модожсон, эгц дээшээ гарсан найлзуурууд бүхий олон наст өвслөг ургамал. Ишнээсээ гарсан хос бус өдлөг, навчны хэсгүүд нь имтэй байдаг. Имт гичгэнийн өндөр, навчны унгиральт ихээхэн өөрчлөмтгий тул дотор нь түүнийг хэд хэдэн бага зүйл ...

Соргүй согоовор

Соргүй согоовор -, Олон тооны зөөлөн мөлхөө найлзуурууд бүхий 30-70 см, таримал нөхцөлд 100 см хүртэл өндөр ургадаг олон наст үет ургамал. Нилээд өргөн, хавтгай навч нь нүцгэн юмуу үл мэдэг үсэрхэг байдаг. Навчны угларга нь битүү, цэцгийн доод ха ...

Талын дурваалиг

Талын дурваалиг -, Зарим үед дааган сүүл гэж нэрлэдэг. Нарийхан нягт бортгон баг цэцгээр төгсдөг үржлийн олон тооны шулуун иш бүхий сийрэг дэгнүүлийг үүсгэдэг, 80-100 см өндөр олон наст үет ургамал. Сааралдуу ногоон баг цэцэг нь олон тооны үр гар ...

Монгол улаан толгой (ургамал)

Монгол улаан толгой -, Улаан толгойн төрөлд нийтдээ 100 гаруй зүйл байдгаас Монголд 4 зүйл ургадаг. Үүний дотроос Монгол улаан толгой тэжээлийн талаар нилээд сайн судлагджээ. Монгол улаан толгой 50-60 см өндөр, сийрэг дэгнүүл үүсгэдэг олон наст ү ...