ⓘ Free online encyclopedia. Did you know? page 29

Яринпилийн Одсүрэн

Яринпилийн Одсүрэн нь Харанга хамтлагийн хэмнэлт гитарчин юм. Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолтой. 2019 оны 12 сарын 28-нд тэрээр "Энэ бол дурлал биш" дуугаараа Төрийн Шагнал хүртсэн.

Зэвэгийн Ойдов

Монгол улсын XX зууны манлай тамирчин, чөлөөт бөх барилдааны дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт, Монгол улсын хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов 1949 оны 5 сарын 25-нд Монгол улс -ын Өвөрхангай аймгийн Хархорин суманд төржээ.

Цэндийн Олзвой

Олзвой 1914 онд Засагт хан аймгийн Маньбадар гүнгийн хошуу, одоогийн Ховд аймгийн Манхан сумын нутагт малчин ард Цэндийн ууган хүү болон төржээ. Нутагтаа мал маллаж байгаад 1937 онд цэргийн албанд татагдан ирсэн байна. Түүнээс хойш МАХЦ-ийн армид ...

Бумуудэнгээгийн Олзот

Бумуудэнгээгийн Олзот нь Монгол улсын Боксын спортын долоон удаагийн аварга," Буревестник” тэмцээний аварга, Монголын боксын спортын ууган гавьяат дасгалжуулагч. Москва хотод боксын дасгалжуулагч мэргэжлээр 1966 онд Москвагийн Спортын Дээд Сургуу ...

Онон (дуучин)

Монголын эмэгтэй дуучин Онон 2010 онд "Тайвшрал" хэмээх нэртэй дуу дуулснаар монгол дуу сонсогчдод анх танигджээ. Түүнээс хойш 2011 онд "Цахилгаан хайр", "Яаруулахгүй" гэх хоёр дуу нь үзэгчдэд хүрсэн. "Тайвшрал" дууг дуулах үедээ Онон Польш улсын ...

Нүрзэдийн Оросоо

1971 онд Улсын багшийн дээд сургуулийг төгжээ. Тэр цагаас буюу 1971 оноос хойш Монголын урчуудын эвлэлийн хорооны Баянхонгор аймгийн салбарт тэргүүн, уран бүтээлчээр ажиллаж байв.

Эршүүгийн Отгонбаяр

Эршүүгийн Отгонбаяр нь орчин үеийн Монголын дүрслэх урлагийн нэгэн төлөөлөгч, уран зураач юм. Түүний уран бүтээлдээ ашигладаг нэр нь ОТГО.

Алтангэрэлийн Отгончимэг

Алтангэрэлийн Отгончимэг нь хүний эрх, хүүхдийн эрх, тэгш хамруулсан, чанартай, хүүхдэд ээлтэй боловсролыг түгээх, олон нийтийг идэвхжүүлэх чиглэлээр ажилладаг хүний эрхийн зүтгэлтэн юм. Тэрээр Монголын Багш-Эцэг эхийн холбоог үүсгэн байгуулалцаж ...

Баянбаатарын Очирбат

Тэрээр 1920 оны 2 дугаар сарын 7-нд өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын /Эрдэнэ сум/ нутагт малчин эцэг Дүүрэнгийн Дамдин, эх Дашдулам нарын гурав дахь хүү болж төрсөн Том ах Д.Нацаг, ах Д.Ням. Эх Дашдулам 1923 онд төрөхийн хүндрэлээс болж нас ...

Гомбожавын Очирбат

Гомбожавын Очирбат нь 1929 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг Бударганы" Хасгааг” хэмээх газар төржээ. 1938 онд Нөмрөг суманд байгуулагдсан ерөнхий боловсролын бага сургуульд орж суралцан төгссөнөөс хойш аймгийн дунд сургууль, Улаанбаатар хоты ...

Пунсалмаагийн Очирбат

Пунсалмаагийн Очирбат нь Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын анхны Ерөнхийлөгч юм. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд 1 ...

Юндэндоржийн Оюун

1952 онд Улаанбаатар хотноо төрсөн. 1964 онд ЗХУ-д бүжгийн сургуульд элсэн суралцаж, Дэлхийн балетын өлгий болсон Санкт-Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит балетын сургуулийг 1972 онд" Онц” дүнтэй дүүргэж, ДБЭТ-т хуваарилагдан ирээд анх 197 ...

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Товч танилцуулга: Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ. Улаанбаатар хотод 1980.06.29 өдөр төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр Улаанбаатар хотод мэндэлсэн ч Хэнтий аймагт өссөн. Хүүхэд насаа өвөөтэйгээ хамт өнгөрөөсөн бөгөөд 5 нас хүр ...

Энхтөгсийн Оюунболд

Оюунболд 1993 оны 3 сарын 12-нд Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Тэднийх түүнийг найман нас хүртэл Дэлгэрхаанд суманд байгаад Өмнөдэлгэртээ буцаж ирсэн. Эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх бол ээж Александрын ...

Ганхуягийн Оюунгэрэл

Ганхуягийн Оюунгэрэл нь Монголын гоо бүсгүй юм. "Монгол гоо бүсгүй - 2006", "Miss Mongolia - 2007", "Азийн хатан хаан - 2007" тэмцээнүүдийн ялагч тэрээр "Miss World - 2007" тэмцээнд оролцож байв.

Наваан-Юндэнгийн Оюундарь

Наваан-Юндэнгийн Оюундарь 1989 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан 3 дугаар сургуулийг алтан медальтай төгсөж, 1995 онд" Сэрүүлэг” дээд сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй дүүргэсэн. Нидерландын Вант Улсын Маастрихтын их сургуульд Бизне ...

Банзрагчийн Оюунсүрэн

Эмэгтэй чөлөөт бөх барилдааны 67 кг жингийн Дэлхийн АШТ-ий мөнгөн медальт Монгол улсын бөх Банзрагчийн Оюунсүрэн 1989 оны 11 сарын 6 -нд БНМАУ-ын Завхан аймгийн Дөрвөлжин суманд төржээ. 2008 онд Улаанбаатар хотын 77-р дунд сургуулиа төгсөөд МУБИС ...

Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр

Оюунаа хэмээх тайзны нэрээр Японд алдаршсан Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр нь Монголын дуучин, ая зохиогч юм. 1989 оны 8-р сард Токио хотноо зохиогдсон, 7 дахь удаагийн Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадамд өөрийн зохиосон "Ээжийн бүүвэй" дуугаараа орол ...

Ирина Пантаева

Ирина Пантаева анх 1988 онд Улаан-Үдэд загвар зохион бүтээгч Лариса Дагдановагийн загвар өмсөгчөөр ажиллаж эхэлжээ. Тэр үедээ Хятадад "Ларисса" цуглуулгын загварын хэд хэдэн шоуд оролцсон. 1989 онд Буриадад анх удаа "Улаан-Үдийн сайхан бүсгүй" тэ ...

Петр Бадмаев (Жамсран)

Петр Александрович Бадмаев - Төвд эмнэлгийн доктор, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч, судлаач, дипломатч, томоохон худалдаачин, соён гэгээрүүлэгч," Дорнод хязгаарын амьдрал” сониныг үүсгэн байгуулагч. Жамсран Бадмаев 1851 онд Өвөр Байгалийн Агийн ...

Гэлэнхүүгийн Поврон

Гэлэнхүүгийн Поврон нь Монголын дуучин юм. Тэрээр хуучин Сайн ноён хан аймгийн Нар Банчин гэгээний шавь, одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг Цагаан тохой гэдэг газар 1894 онд малчин ард Гэлэнхүүгийн ууган хүү болон төржээ. Бага наснааса ...

Да лам Пунцагдорж

Да лам Пунцагдорж, Олноо Өргөгдсөн Монгол улсын Дотоод Яамны хэргийг. Эрх баригчдын хүрээлэлд Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав, Да лам Пунцагдорж, гүн Гомбо-Идшин нарын үндэсний үзэлтэй, эх оронч зорилгот ...

Жамбын Пүрэв

Жамбын Пүрэв Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч. Төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Өргөн Ширэг гэдэг газар малчин ард Жамбын гэр бүлд төржээ. Бага насаа өвөг эцгийн гэрт өнгөрөөж 1937 онд Улаанб ...

Зундуйн Пүрэв

Зундуйн Пүрэв нь Монгол Улсын гавьяат жүжигчин. 1956 онд УТТ-т жүжигчин болсноос хойш тасралтгүй 50 шахам жил тус театрын тайзнаа жүжигчлэсэн уран бүтээлч юм. Тэрээр 1987 онд БНМАУ-ын Гавьяат Жүжигчин цол хүртсэн.

Оюунбилэгийн Пүрэвбаатар

Оюунбилэгийн Пүрэвбаатар нь 1973 оны 11 сарын 23-нд төрсөн. 1994 оны ДАШТ-д 52кг-н жинд 8-р байранд орсны дараа 1997 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний 58кг-д алт, тухайн оныхоо Зүүн Азийн наадамд алт авч ур чадвараа үзүүлсэн. 1998 оны Азийн ...

Нэмэхийн Пүрэвдаш

Нэмэхийн Пүрэвдаш нь "Харанга" хамтлагийн бөмбөрчин, МУГЖ, Алтан гадас одонт хөгжимчин бөгөөд Монголын бөмбөрийн холбооны ерөнхийлөгч юм.

Дэндэвийн Пүрэвдорж

Дэндэвийн Пүрэвдорж нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч цолтой яруу найрагч, "Болор цом" наадмын анхны тэргүүн шагналтан юм.

Сугарын Пүрэвдорж

1964 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд сайн барилдсан ч тэр тэмцээнд улсын арслан Далайн Жамцтай барилдаж байгаад хэн нь хүнд бэртсэн.

Цэвэгжавын Пүрэвдорж

Ц.Пүрэвдорж нь 1929 онд Хэнтий аймгийн Дадал сумын Сэрүүн Галтай гэдэг газар төржээ. 1947 оноос Улсын хөгжимт драматик театрт найрал дууны жүжигчин болж ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуульд 1955-1960 онд суралцан дуурийн дуучны ...

Чойжилсүрэнгийн Пүрэвдорж

Ч.Пүрэвдорж 1948 онд Архангай аймгийн Мөрөн сумын нутагт" Хөтөл” гэдэг газар малчин Жалцавын Чойжилсүрэн, Янпилын Пунсал нарын отгон хүү болж төрсөн. 1955-1959 онд Архангай аймгийн Мөрөн сумын бага сургуульд элсэн сурч байгаад 1959 оны 9 дүгээр с ...

Лхагвасүрэнгийн Пүрэвжав

2004 онд 6 давж улсын харцага цол 2006 онд 5 давж Өсөх идэр чимэг 2012 онд 6 давж харцага цолоо дахин баталж Цогт гарамгай чимэг тус хүртсэн. 2009 онд 6 давж харцага цолоо баталж үнэн хүчит чимэг

Баатархүүгийн Пүрэвсайхан

2009 онд Ховд аймгийн наадамд 7 даван үзүүрлэж Аймгийн заан цол 2012 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол 2016 онд Улсын наадамд 7 давж Улсын заан цол тус хүртсэн. 2014 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол 2020 онд Улсын наадамд 7 давж ...

Лүндэгийн Пүрэвсүрэн

2014-2016 Монгол Улсын Гадаад хэргийн сайд 1993-1995 Гадаад хэргийн яамны Европ, Америкийн газар 2000-2009 Гадаад хэргийн яамны Европын газар 2009-2014 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх 1991-1993 Улаанбаа ...

Сандивын Равдан

Хурандаа генерал Сандивын Равдан 1907 онд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт Хэрлэн цагаан талбай гэдэг газар мэндэлсэн.

Равжирын Равжир

Р.Равжир нь 1915 онд Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг Хөгнө-тарна гэдэг газар төрсөн байна. Тэрбээр орон нутагтаа бага, дунд сургуульд суралцсан ба Багшийн сургууль, Багшийн Их сургуулийг тус төгсгөн багшийн мэргэжлээр ажиллаж байжээ. Тэрээ ...

Дамбийн Рагчаа

Дамбийн Рагчаа Архангай аймгийн Булган сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд цолтой. Хадам эцэг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох.

Түмэнбаярын Рагчаа

Монгол Ардын Нам,төрийн ахмад зүтгэлтэн Шар Мухлай овогт Түмэнбаярын Рагчаа нь Монгол улсын төрийн зүтгэлтэн, гавьяат эдийн засагч. 1917 онд Увс аймгийн Хяргас сумын нутагт төрсөн. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.1925 онд Увс аймгийн Хяр ...

Раднаабазарын Раш

Раднаабазарын Раш төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй бөгөөд 1990 онд УБТЗ-ын 1-р орлогч дарга, 1991 оноос 2004 он хүртэл Төмөр замын Хэрэг Эрхлэх Газрын дарга, УБТЗ-ын даргын үүрэгт ажлыг давхар хашиж, 2004 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2 ...

Ринчин

Раашийн Ринчин нь Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошууны нутагт 1815 оны орчимд төржээ. Тэрээр 7 хошуу даншиг наадамд 5 удаа түрүүлж, даншигийн дархан аварга цолыг хүртсэн хүн юм. Галшар нутгаас төрсөн монгол бөхийн 4 аваргын отгон нь юм. Түүн ...

Лодонгийн Ринчин

Лодонгийн Ринчин 1929 онд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг" Захуй зарман” гэдэг газар төрсөн. Монгол улсын төрийн зүтгэлтэн, дипломатч, Ардын Их хурлын дарга, ГЯЯ-ны сайд асан. 1939-1949 онд Улаанбаатар хотын бага сургууль, үлгэр жишээ 1 дүгээ ...

Дархан чин ван Ринчиндорж

Дархан чин ван Ринчиндорж - Түшээт хан аймгийн Дархан засгийн хошууны Засаг ноён, хошой чин ван, Манжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогыг үүсгэн зохион байгуулагч. Чин ван Ринчиндорж нь Түшээт хан Чахундоржийн жич, Галдандоржийн ...

Лувсандоржийн Рэнчин

Лувсандоржийн Рэнчин нь Монгол Улсын гавъяат хуульч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн байв. Тэрээр 1943 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн. 1966 онд Эрхүүгийн их сургууль дүүргэжээ. 1966-1971 онд Сэлэнгэ аймгийн прокурорт хэсгийн прокурор ...

Насандэлгэрийн Сайнцогт

Насандэлгэрийн Сайнцогт нь Өвөр Монголын яруу найрагч, зохиолч. 1937-42 онд Японд Дорно дахины их сургуульд сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээр суралцаж төгссөн. 1942-45 онд Баруун сөнөд хошууны охидын сургуульд багшилж, Дэмчигдонровын соёлын асу ...

Самандарын Цогтбаяр

Самандарын Цогтбаяр нь 1964 онд Улаанбаатар хотод мэндэлжээ. С.Цогтбаяр нь нийгмийн амьдрал, улс орны улс төрийн байдал зэргийг хошин хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг чөлөөт уран бүтээлч юм. Тэрбээр Дүрслэх урла­гийн дунд сургууль дүүргэж "Үнэн" ...

Дашцэрэнгийн Самбуу

1991 онд Улаанбаатар хотод Марксизм-Ленинизмийн их сургуулийн урлагийн ангийг төгссөн, дээд боловсролтой. 1967-1968 онд Архангай аймгийн Цэнхэр сумын клубийн эрхлэгчээр, 1970-1991 онд УАДБЧ-д гоцлол дуучнаар ажиллаж байгаад 1969-1970 онд тус аймг ...

Жамсрангийн Самбуу

Ж. Самбуу 1895 онд Чин улсын Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийнхоор Монгол улсын Төв аймгийн Бүрэн сумын нутагт малчин монгол айлд мэндэлжээ. Багадаа гэрээр бичиг үсэг сурч хошуу тамгын газар бичээч болсон.

Самбуугийн Сэрчмаа

Самбуугийн Сэрчмаа буюу Sally нь Монголын дуучин, дуу зохиогч юм. 1982 онд Улаанбаатар хотод төржээ. Түүнийг анх нэрд гаргасан бүтээл нь Монгол дуу юм.

Долгоржавын Санжаа

Долгоржавын Санжаа нь хуучнаар Халхын Түшээт хан аймгийн Зүүнбүрэн сумын хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг Товхон хан уулын Нарийн хүрэн гол хэмээх газар 1932.02.21-ний өдөр Очирын Долгоржавын хүү болон төрсөн. 6 настай байха ...

Чимэдрэгзэнгийн Санжаадамба

Чимэдрэгзэнгийн Санжаадамба нь Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм. Монгол Улсын 22 дахь аварга. Ч.Санжаадамба нь цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан гэх эрхэм цолны эзэн болж байсан, 2010 оны ...

Сангидоржийн Сансаргэрэлтэх

Сангидоржийн Сансаргэрэлтэх нь Монголын хөгжмийн зохиолч. Хятад, Испани, ОХУ, Польш, Америкт өөрийнхөө концертыг тоглож, Норвеги, Бельги зэрэг олон оронд зохиол нь тоглогдсон хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх хөгжмийн зохиолч, Урлагийн Гавьяат Зү ...