ⓘ ЮНЕСКО. Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн ..

Владимир муж

Владимир муж нь Оросын Холбооны Улсын Төв Холбооны тойрогт багтах муж юм. Мужийн төв Владимир хот нь эртний Оросын нийслэл бөгөөд одоогийн нийслэл Москвагаас зүүн зүгт 190 км зайд оршино. Владимир, Суздаль, Боголюбово болон Кидекша дахь 12-р зууны үеийн сүм хийдүүд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг.

Камчаткын хойг

Камчаткын хойг нь Евразийн эх газрын зүүн хязгаарт, Оросын Холбооны Улсын Алс Дорнодод 1.250-км урт сунаж тогтсон хойг юм. Нийт талбай нь 472.300 км². Номхон далай, Агнуурын тэнгисээр хашигдан оршино. Камчаткын хойг нь засаг захиргааны хувьд Коммандерын арлууд болон Карагинскийн аралтай хамтдаа Оросын Холбооны Улсын Камчаткын хязгаарыг бүрдүүлнэ. 402.500 оршин суугчийн нь ихэнх нь оросууд бөгөөд 13.000 коряк оршин сууна. Хүн амын хагасаас илүү нь Петропавловск-Камчаткий 198.028 болон Елизово 41.533 орчимд төвлөрөн амьдардаг. Камчаткын хойг нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад Камчаткын ...

Москвагийн кремль

Кремль нь Москва хотын төвд орших өндөр хэрмэн цайзтай цогцолбор бөгөөд өмнө талд нь Москва гол, зүүн талд Гэгээн Василийн цогчин дуган, Улаан талбай, баруун талд нь Александрын цэцэрлэгт хүрээлэн оршино. Кремль нь нийтдээ 5 ордон, 4 цогчин дуган, хэрмэн хана, цамхагуудаас бүрдэнэ. Тус цогцолборт орших Их Кремль ордон нь Оросын эзэнт гүрний хаадын Москва хот дахь албан ёсны ордон байсан бөгөөд одоо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ордон мөн түүнчлэн музейн зориулалтаар ашиглах болсон. Зөвлөлт Холбоот Улсын үед Кремль гэдэг нь тус улсын засгийн газрыг нэрлэх тогтсон хэллэг болсон. Кремл ...

Вена

Вена нь Австрийн нийслэл бөгөөд Австрийн есөн мужийн нэг нь юм. Вена нь Австрийн хамгийн том хот бөгөөд 1.7 гаруй сая хүн амтай. Мөн түүний соёлын, эдийн засгийн ба улс төрийн төв юм. Хүн амаараа Европын холбоонд аравт ордог хот бөгөөд 2008 оны байдлаар амьдралын чанараараа хоёрт орсон байна. Венад НҮБ, ОПЕК зэрэг олон улсын томоохон байгууллагуудын төвүүд оршдог. Вена нь Австрийн хамгийн зүүн захад орших ба Чех, Словак, Унгар улсуудтай хил залгана. 2001 онд хотын төв буюу "хуучин Вена", Шёнбрунн ордонг ЮНЕСКО -ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд Economist Intelligence Unit -н 127 хотыг оро ...

Флоренц

Флоренц нь Италийн Тоскана бүс болон Флоренц мужийн төв юм. 364.779 хүн амтай бөгөөд үүгээрээ Тосканад тэргүүлдэг. Флоренц нь Арно голын эрэг дээр орших бөгөөд Дундад зууны үе, Сэргэн мандалтын үед эзлэж байсан чухал байр суурь болон соёл урлаг, архитектураараа дэлхийд алдартай. Дундад зууны үед Европын худалдаа санхүүгийн төв байсан бөгөөд Италийн сэргэн мандалтын эхлэл цэг хэмээгддэг. Мөн "Дундад зууны үеийн Афин" хэмээгдэж байжээ. Флоренцийг удаан хугацааны туршид Медичигийн гэр бүл де факто байдлаар удирдаж байсан. 1865-1870 онд Италийн вант улсын нийслэл байжээ. "Флоренцийн түүхэн төв ...

Иран дахь Армени хийдүүд

Иран дахь Армени хийдүүд нь ЮНЕСКО-ийн дэлхийн өвд багтсан Гэгээн Таддеусын хийд, Гэгээн Стефаносын хийд, Зорзорын сүмүүд бөгөөд Иран улсын нутаг дэвсгэрт оршдог.

                                     

ⓘ ЮНЕСКО

Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн удирдлаган дор байдаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг хөгжүүлэх зорилгоор 1945 оны 11 сард батлагдсан дүрмийн дагуу 1946 онд байгуулагдсан НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм.

                                     

1. Ерөнхий танилцуулга, түүх

Англи нэр болох United Nations Educational, Scientific and Cultural Organization -ын эхний үсгүүд болох UNESCO буюу ЮНЕСКО гэдэг нэрээрээ дуудагдах нь элбэг. Францын нийслэл Парист төв нь байрлана. Одоогийн тэргүүн нь Францын иргэн Одри Азулай юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ байгуулагдаж, дайны аюулыг хүн төрөлхтөн дахиж амсахгүй байх үүднээс ЮНЕСКО-гийн дүрмийг баталсан байдаг. Үүний өмнөх үгэнд "Дайн нь хүний сэтгэл санаанд бий болдог учраас хүний сэтгэл санаанд энхтайвны үрийг тарих ёстой" гэж байдаг бөгөөд энэ нь ЮНЕСКО-г байгуулах зорилго, үйл ажиллагааны чиглэл болж, үүнийгээ соёл, боловсрол, шинжлэх ухааныг хөхиүлэн дэмжиж дэлгэрүүлэх замаар хэрэгжүүлэх бодлоготой байгууллага юм. Ерөнхийдөө "бүх нийтийн анхан шатны боловсрол", "өвөрмөц соёлыг хамгаалах, соёл иргэншлүүдийн харилцан ойлголцол бүхий хөгжил" зэргийг үйл ажиллагааныхаа зорилт болгодог. 2006 оны 7 сарын байдлаар дэлхийн 191 орон тус байгууллагын гишүүн бөгөөд ажиглагч гишүүний статустай 6 орон бий. Монгол улс нь тус байгууллагын жинхэнэ гишүүн юм.

                                     

Халуза

Халуза буюу Халаса нь Израилын Негевийн цөлд орших Набатейчуудын байгуулсан хот юм. Уг хот нь Негевийн цөлд орших бусад хотуудын хамтаар ЮНЕСКО-ын дэлхийн өвд багтжээ. Уг хот нь Библид гарах Зиклаг хот гэх бөгөөд Зиклаг нь Халуса гэх нэрийн гуйвсан хэлбэр хэмээн таамагладаг. Археологийн судалгаа хийхэд элсний нүүдэл ихээхэн бэрхшээл учруулж байгаа бөгөөд Набатейчуудын үеийн гудамж, түүний хоёр сүм, театр, усан үзмийн дарс хийх газар, цамхагийг илрүүлээд байна.

                                     

Донгхой

Донгхой нь умард Вьетнамын Куанг Бинь мужийн төв юм. Хүн ам нь 103.988. Донгхой нь ЮНЕСКО-гийн дэлхийн өв болох Пхонг Нха - Ке Бангаас өмнө зүгт 50 км зайд оршдог.