ⓘ Нийгэм гэдэг нь өргөн утгаараа хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, үйл ажиллагааны систем, тэдгээрийн үр дүнд бий болсон үнэт зүйлсийн нэгд ..

Иххэт сум

Иххэт - Монгол улсын Дорноговь аймгийн харъяат сум. Сайншандаас 162 км, Улаанбаатараас 360 км зайтай. Тус сум 3 багтай. Хүн ам 2144. Төвийн эрчим хүчинд холбогдож, үүрэн телефон нэвтэрсэн. Тус суманд 410 суудалтай ЕБ-ын сургууль, 60 ортой дотуур байр, 12 ортой хүн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, 180 суудалтай соёлын төв ажилладаг.

Октябрийн хувьсгал

Октябрийн хувьсгал гэж Орос оронд 1917 онд Оросын бүгд найрамдах улсын Түр засгийн газрын эсрэг Оросын большевикуудын зохион байгуулсан төрийн эргэлтийг хэлдэг. Энэ хувьсгалын үр дүнд 1917 оны Oросын хоёр сарын хувьсгалаар бүрдсэн засгийн газрыг түлхэн унагааж, орос оронд коммунист захиргаадалтыг тогтоосон ба орос оронд 1918-1922 онд болсон иргэний дайныг үүсгэсэн. Үүнээс гaдна 1917-1991 он хүртэл тогтсон коммунист дэглэмийг энэ хувьсгалын үр дүнд тогтоосон юм. Оросын Октябрийн хувьсгал ба түүний шууд үр дагвар Коммунист нийгэм байгуулах явцад ЗХУ-д 1917-1990 онуудад 20 сая гаруй энгийн ир ...

                                     

ⓘ Нийгэм

Нийгэм гэдэг нь өргөн утгаараа хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, үйл ажиллагааны систем, тэдгээрийн үр дүнд бий болсон үнэт зүйлсийн нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр юм.

                                     

1. Нийгмийн тухай ойлголт

Нийгэм бол хүмүүс хоорондын харилцаа билээ. Явцуу утгаараа нийгэм нь байнгын нутаг дэвсгэртэй, улс төр, эдийн засгийн бүрэн тусгаар тогтнолтой, бие даасан соёлтой, нийгмийг бүрдүүлэгч олон түмэн нь сэтгэл зүйн хувьд нэгдмэл шинжтэй байх хүмүүсийн том нийтлэг юм. Мөн нийгэм гэсэн ойлголтыг тайлбарлах маш олон хандлагууд байдаг. Тухайлбал Германы социологич М.Веберийн тодорхойлсоноор "нийгэм гэдэг нь бусад хүмүүс болон үйл явдалд хандсан нийгмийн бүтээгдэхүүн болдог хүмүүсийн харилцан үйлчлэл юм ". Америкийн томоохон социологич Т.Парсонс нийгмийг тодорхойлохдоо "холбогч эхлэлийн цэг нь хэм хэмжээ ба үнэт зүйлс байдаг хүмүүсийн хоорондын харилцааны тогтолцоо" хэмээн үзжээ. К.Марксын тодорхойлолтоор бол "нийгэм гэдэг нь хамтын үйл ажиллагааны явцад бүрэлдсэн хүмүүсийн хоорондын харилцааны түүхэн ёсоор хөгжигч цогц" юм. Энэ тодорхойлолтуудад нийгмийг нягт хэлхээ холбоонд оршдог элементүүдийн нийтлэг тогтолцоо гэж үзэх хандлага их бага хэмжээгээр давтагдаж байна. Ийм хандлагыг тогтолцоот хандлага гэж нэрлэдэг. Нийгмийн тогтолцоот чанарын хандлагыг шалтгаант чанар ба үүргийн талаас хандах хандлагаар баяжуулж болно.

Нийгэм нь маш нарийн нийлмэл бүтэц, зохион байгуулалт, өргөн агуулгатай, оршин тогтнол, өөрчлөлт, хөгжил бүхий зүйрлэн хэлбэл, амьд организм лугаа өөрөө хөгжигч, хүнийг хөгжүүлэгч том тогтолцоо мөн.

                                     

2. Нийгмийн үүсэл хөгжил

Нийгмийн үүсэл хувьсал, хөгжил, түүний уг мөн чанар, ирээдүйн төлөв, хандлагыг философи, түүх, социологи, улс төр, эрхзүй, эдийн засаг, соёл судлал, антропологи, ёсзүй, хэл шинжлэл зэрэг нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухаанууд тал бүрээс нь авч үзэж тайлбарладаг. ”Нийгэм” гэсэн ойлголт, түүний утга, агуулгыг илэрхийлэх олон талт асуудлыг" Монголын нийгэм”, ”Америкийн нийгэм”, ”Хүний нийгэм”, ”Нийгэм бол хүмүүс”, ”Нийгмийн бүлэг”, ”Нийгмийн харилцаа”, ”Нийгмийн хөгжил”, ”Иргэний нийгэм” гэх мэт нэр томьёо, ухагдахуунаар тодорхойлон хэлэлцдэг. Хүний нийгэм нь хоёр үндсэн шатыг дамжин хөгжжээ. Үүнд:

  • Нийгмийн оршин тогтнож, хөгжихүйн үе буюу хүмүүс нийгэмд нэгдэн нийлмэл нийгмийн зохион байгуулалт, хамтын амьдралаар хөгжсөн үе
  • Нийгэм буй болж бүрэлдэхүйн өмнөх үе буюу хүмүүс байгалийн уг шинжээрээ тархай бутархай, нийгмийн зохион байгуулалтанд ороогүй амьдарч байсан үе

Орчин үеийн оюун ухаант хүн 50 - 40 мянган жилийн тэртээ үүссэнээр нийгэм бүрэлдэн бий болох үндэс сууриа тавьсан бөгөөд тэр үеийн нийгэм нь хүй нэгдлийн овог, аймгийн байгуулалд үндэслэсэн, эд хөрөнгө, анги давхрааны ялгарал гараагүй, төр үүсээгүй" энгийн нийгэм” байв.

энгийн нийгэм

  • овог төрлийн холбоо
  • нийгэмд эд хөрөнгийн ялгаа гараагүй
  • нийгмийн овгийн зохион байгуулал
  • анги давхраа,төр үүсээгүй

Нийлмэл нийгэм 10000-6000 жилийн өмнө үүссэн

  • нийгмийн ялгарал-давхраажил анги давхраа хөрөнгөтэй ба хөрөнгөгүй, удирдагч ба удирдуулагч хүмүүс гэх мэт
  • нийгмийг олон түвшинд удирдах төр засаг, эрх мэдлийн ялгаа бий болсон
  • хүмүүсийн хоорондын олон янзын тогтвортой өргөн холбоо
                                     

3. Нийгмийн амьдралын хүрээ

Нийгэм бүр тодорхой бүтэцтэй. Нийгмийн бүтцийг хүмүүсийн нийгмийн эрхт байдал,нийгэмд эзлэх байр суурь үүсгэн бүрдүүлнэ. Иймээс нийгмийн бүтэц гэдэг нь ердийн механик цогц биш, хүмүүсийн нийгмийн байр суурь, үйл ажиллагаануудын чиг үүрэг, үйлдлүүдийн харилцан холбогдол,хэлхээ холбоо юм.нийгмийн эд эсийн нэг хувь хүний нийгэмд эзлэх байр суурь, байдал нь зөвхөн түүний үйл ажиллагаа, эрх үүрэг хийгээд харилцаа, харилцамжаар тодорхойлогдоно. Хүмүүсийн нийгмийн статус нь нийгмийн харилцаатай шууд холбоотой бөгөөд хувь хүний статус бол тэдний хоорондын харилцамжаар тодорхойлогдоно. Хүний нийгэмд эзлэх байр суурь ба үүрэг нь ялгаатай. Үүрэг гэдэг нь хүмүүсийн эрх ба үүргүүдийн цогц юм. Нийгмийн үүргийг гүйцэтгэгч бие хүмүүс нь өөр хоорондоо нийгмийн харилцан үйлчлэлд тогтмол орж байдаг. Нийгэм хэмээх том тогтолцооны дэд тогтолцоо буюу институтууд нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюун санаа,гадаад харилцаа зэрэг түүний амьдрал, харилцааны чухал хүрээнүүд юм. Уг хүрээнүүд нь тодорхой ялгаатайн сацуу өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй, нийгмийн нийтлэг хэрэгцээ болон бүхэллэг, хөгжимтгий шинжийг хангагч дэд системийн чиг үүргийг гүйцэтгэнэ.

Нийгмийн улс төрийн хүрээ нь төр, засаглалын хэрэгслүүдээр дамжуулан ард нийтийн хэрэгцээ, ашиг сонирхлыг хэрэгжүүлэх явц дахь хүмүүс хоорондын харилцан үйлдэл ба харилцааг тохируулна. Улс төрийн харилцааны субьект бол нийгмийн удирдлагын буюу төр, засгийн байгууллагууд, мөн нам, хөдөлгөөн зэрэг улс төрийн байгууллага, нийт иргэд юм.

Эдийн засгийн амьдралын хүрээнд хүн ардын хязгааргүй өсөх хэрэгцээ ба хязгаарлагдмал нөөцийн сонголт дахь болон баялагийн үйлдвэрлэл хуваарилалт хэрэглээ, солилцооны явц дахь хүмүүс хоорондын эдийн засгийн харилцааг зохицуулна. Өөрөөр хэлбэл, нийгэм дэх ялгарал, давхраажил үүсэхийн нэг шалтгаан, хэмжигдэхүүн нь баялаг, орлоготой холбоотой байдгийг нийгмийн эдийн засгийг судлах явцад танин мэднэ.

Нийгмийн тэгш биш байдал буюу давхраажил болон социаль хүрээг судлах явцад хүмүүсийг нийгмийн давхраа, анги бүлэг, нийтлэг, угсаатны, хүн амын, үндэстний, мэргэжлийн, нутагшилтийн нийтлэгүүдэд ялгаруулж буй болон нийгмийн хэвтээ, босоо шилжилтэд оруулж буй социаль шалтгаан, холбоо, харилцаануудыг судална.

Соёл бол нийгмийг төлөөлөхүйц үнэт зүйлс бөгөөд түүгээр хүний оюуны болон материалаг үнэт зүйл, бүтээлүүд, тэдгээрийн чиг үүрэг, хэлбэрүүд, соёлын зохицуулах хэм хэмжээ, өөрчлөлт, хөгжилтийг нь авч үзнэ.

Даяаршилын нөхцөл дэх нийгмийн амьдралын дотоод төдийгүй гадаад үйлчлэл, нөлөөлөл нь монголын нийгмийн гадаад харилцаа, тус улсын олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурь, оролцооны асуудалыг нийгмийн амьдралын бусад хүрээнүүддээ харилцан холбоотойгоор судлах хэрэгцээг хангав.



                                     
  • Иргэний нийгэм төрийн зохион байгуулалтын зэрэгцээ иргэдийн идэвхитэй амьдралын хэв маяг оршиж байдаг тухай эртний Грек, Ромын сэтгэгчид анх тэмдгэлжээ
  • Нийгэм - соёлын антропологи нь хүний нийгэм соёлын олон янз байдлыг бүх талаас нь, угсаатны зүйн буюу тодорхой нэгэн нийгэм соёлыг судлаач биечлэн судлах
  • Мэдээллийн нийгэм Информационное общество. Information society Энэ нэр томъёог хэд хэдэн утгаар хэрэглэдэг. Үүнд: 1. Аж үйлдвэржсэний дараах нийгмийн
  • Нийгэм эдийн засгийн ухаан англи: socioeconomics гэдэг нь эдийн засгийн үзэгдлүүд болон нийгмийн үзэгдлүүдийн хоорондын холбоог судалдаг шинжлэх ухаан
  • Нийгэм улс төр, хэвлэл мэдээлэл УБ. 1999. 11.5 х.х. Сэтгүүл зүйн доктор Б.Болд - Эрдэнийн бичсэн энэ бүтээл нь нийгэм улс төр, хэвлэл мэдээллийн харилцааны
  • онд НҮБ - ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болжээ. Бүгд Найрамдах Нийгэм Журамт Вьетнам Улс 1977 онд НҮБ - ын гишүүн болсон. Олон улсын засгийн газар
  • Социализм лат. societus - нийгэм - XIX зууны дунд үед баруун европт аж үйлдвэржилтийн их сэргэлтийн дүнд үүссэн пролетарийн үзэл суртал болон гарч ирсэн
  • АЖЛЫН ТАЙЛАН. Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. Дорноговь аймгийн нийгэм эдийн засгийн байдал - 2011 он. Сайншанд 2012 он. www.medeelel.mn Замын - Үүдийн
  • Дорноговь аймгийн нийгэм эдийн засгийн байдал - 2011 он. Сайншанд 2012 он. Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. Сумдын нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийн
  • Дорноговь аймгийн нийгэм эдийн засгийн байдал - 2011 он. Сайншанд 2012 он. Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. Сумдын нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийн
                                     

Дорнын деспот ёс

Дорнын төр ёсны онцлог шинж олон хүчин зүйлээр тодорхойлогддог боловч товойлгон үзмээр нэг зүйл бол азийн үйлдвэрлэлийн арга буюу нийгэм, эдийн засгийн амьдралд төрийн үүрэг ямагт өндөр байсан явдал юм. Үүнийг өрнийн судлаачид дорнын деспотизм гэж нэрлэдэг.