ⓘ Хөгжлийн эдийн засаг нь эдийн засаг, улс төр эдийн засгийн ухааны хамгийн шинэ хөгжиж буй салбар юм. Хөгжлийн эдийн засаг нь янз бүрийн үзэл баримтлал, учир шал ..

Айраг сум

Айраг - Монгол улсын Дорноговь аймгийн сум. Сайншанд хотоос 130 км, Улаанбаатар хотоос 330 км-т оршдог. Сумын төв Хар-Айраг нь жоншны уурхайтай. Олборлосон жоншоо 60 км зайд орших Бор-Өндөр хот уруу төмөр замаар тээвэрлэн, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт баяжуулдаг.

Парис

Парис нь Францын нийслэл бөгөөд хамгийн их хүн амтай хот юм. Сена мөрөн Парис хотыг хойд болон өмнөд хэсэг болгон хуваах бөгөөд засаг захиргааны хуваарийн хувьд 20 дүүрэгт хуваагдан, Иль-де-Франс бүсийн төвд оршино. Парис хотын захиргаа доорх газар нутагт 2013 оны 1 сарын байдлаар 2.229.621 хүн амьдарч байгаа нь Европын Холбооны том хотуудын жагсаалтанд тавд, мөн Парисын aire urbaine буюу метрополи газар нутагт нь 12.4 сая хүнтэйгээрээ Лондоны дараа хоёрт ордог хүн шигүү суурьшсан газар нутгуудын нэг юм. Бусад европын орны нийслэлтэй харьцуулахад харьцангуй бага талбайтай ба нэг километр к ...

Гурав Дахь Хүчин эвсэл

Гурав Дахь Хүчин эвсэл нь 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн улс төрийн хүчнүүдийн нэг юм. Эвслийг Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам, Бүгд Найрамдах Нам хамтран 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан. Уг эвслийн тэргүүнээр БНН-ын дарга Б.Жаргалсайхан сонгогдон ажиллаж байна. Эвслийг байгуулах гэрээнд Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам ХМХН-ын дарга С.Молор-Эрдэнэ, Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан нар гарын үсэг зурсан.

Хот төлөвлөлт, судалгааны институт

Нийслэлийн Засаг даргын харьяа Хот төлөвлөлт, судалгааны институт нь Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх зорилгоор бүс нутгийн хөгжлийн төсөл, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын судалгаа, эрдэм шинжилгээний ажил, барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн зураг төсөл, авто зам гүүрийн зураг төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох, зохиогчийн хяналт тавих ажлыг эрхлэн гүйцэтгэхээр байгуулагдсан чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага юм.

Баян-Өндөр сум (Баянхонгор)

Баян-Өндөр нь Баянхонгор аймгийн сум юм. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Жононвангийн хошуу. Булган, Элгэн, Идрэн, Улаан Үзүүр гэсэн 4 багийн нийт 715 өрхөд 2516 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баянхонгор аймгийн 22 сумаас эхнээсээ 13-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн бага /655.7хүн/га/ сум юм.

Лаосын Үндэсний Ассамблей

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблей лаос хэлээр-Sapha Heng Xat / National Assembly of Lao PDR/ БНАЛАУ-ын нэг Танхимтай парламент. 1975 оны 12 дугаар сард 45 гишүүнтэй Ардын Дээд Зөвлөлийн Хурал /The Supreme Peoples Assembly/ нэртэйгээр байгуулагдсан. Үндсэн хуулийн болон Ерөнхийлөгчийн захирамжийн тухай Хороо, Сонгуулийн хуулийн төслийн Хороо, Улсын төсвийн Хороо гэсэн 3 Байнгын Хороотой байгуулагдаж, АДЗХ-ын анхны даргаар хунтайж Суфанувонг сонгогдон ажиллаж байсан. 1989 оны 2 дахь удаагийн сонгуулиар Лаосын Ардын Дээд Зөвлөлийн Хурлын /ЛАДЗХ/ 75 гишүүнийг сонгон, Н ...

                                     

ⓘ Хөгжлийн эдийн засаг

Хөгжлийн эдийн засаг нь эдийн засаг, улс төр эдийн засгийн ухааны хамгийн шинэ хөгжиж буй салбар юм. Хөгжлийн эдийн засаг нь янз бүрийн үзэл баримтлал, учир шалтгаантай, эдийн засгийн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай шинэ санаа, шинэ хандлагыг бий болноход чиглэсэн, орчин үеийн буурай хөгжилтэй гуравдагч орнуудын тухай шинжлэх ухаан бөгөөд үндэслэгч нь 1979 онд Нобелийн шагнал хүртсэн Артур Луйс, Теодер Шульц нар юм. Хөгжлийн эдийн засгийн гол зорилго нь дэлхийн хүн амын 2/3-ын материаллаг амьдралыг дээшлүүлэхийн тулд гуравдагч ертөнцийн эдийн засгийг сайтар ойлгож, танин мэдэхэд тусалахад оршино. Эдийн засгийн хөгжил = эдийн засгийн өсөлт+өөрчлөлтийг багтаана. Хөгжлийн үйл явцад эдийн засгийн өсөлтийг бодвол чанарын хэмжигдэхүүнүүд чухал үүрэгтэй. Эдийн засгийн хөгжлийг" бүх нийгмийн системийг урагш чиглэсэн хөдөлгөөн”-өөр тодорхойлж болно. Хөгжлийн эдийн засгийн ухаан хэдийгээр эдийн засгийн ухааны бусад хэсгүүдийн ойролцоо ойлголт, зарчмуудыг шууд буюу хувиргасан хэлбэрээр ашиглах боловч шинжилгээний өөрийн арга барилыг түргэн бий болгожээ. Хөгжлийн эдийн засаг ухаан нь өргөн хэмжээний асуудлыг хамаарна. Үйлдвэрлэлийн хомс нөөцийг үр өгөөжтэй ашиглах, тэдгээрийн тогтвортой өсөлтийг хангахын зэрэгцээ эдийн засаг, нийгэм, улс төр, зохион байгуулалтын механизмыг судална. Хөгжлийн эдийн засгийн ухаан нь улсын идэвхтэй үүрэг, эдийн засгийн шилжилтийн асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаааны зохицуулалтыг чухал хэрэгслүүр хэмээн авч үздэг. Хөгжлийн харьцуулсан түвшнүүдийг хэмжих нь үнэхээр төвөгтэй статистикийн арга замаар, ординал хэмжээсээр нэг улс нөгөөгөө бодвол илүү хөгжсөн болон амьдралын стандартын өсөлтийн түвшний ялгааг тайлбарлах, боломжтой гэж үздэг. Харин кардинал хэмжээсийг өндөр хөгжсөн нэг улс нөгөөгөө бодвол хэд дахин, эсвэл хэдээр илүү хөгжсөнийг гаргахдаа хэрэглэдэг.

                                     

1. Ангилал

Хөгжлийн үндсэн 3 зорилго
  • Амьдралыг тэтгэгч бараа, үйлчилгээ болох хүнс, орон сууц, эрүүл мэндийн хамгаалалт, аюулгүй байдлын хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хүрэлцээтэй байлгах.
  • Орлогын өсөлтийн зэрэгцээ ажлын байрны өсөлт, чанартай боловсрол, соёлын болон хүмүүнлэгийн үнэт зүйлд ихээхэн анхаарах талыг хамрах амьдралын түвшний дээшлэлт.
  • Бусад хүмүүс улс орноос хамааралт байдал, захирагдах байдлыг сулруулахын тулд эдийн засаг, нийгэм дэх сонголтын өргөн бололцоог хувь хүн нийгэмд олгох.
Эдийн засгийг үнэлэх үндсэн 3 үнэлэлт байдаг.
  • Анхдагч үнэлэлт нь анхан шатны хэрэгцээгээ хангах чадвартай байх явдал.
  • Гурав дахь үнэлэлт нь сонголт хийх чадвартай байх явдал юм.
  • Хоёр дахь үнэлэлт нь хүн өөрийгөө илэрхийлэх чадвартай байх явдал юм.
Дээрх үнэлэлтүүдтэй холбоотойгоор хөгжлийн гурван зорилт урган гарч ирдэг.
  • Гуравдахь зорилт нь хүний эдийн засгийн болон нийгмийн сонголтын хүрээг өргөтгөх.
  • Анхдагч зорилт нь амьдралын хэрэгцээ болох хоол хүнс, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн хамгааллыг сайжруулж, нийгэм дэх хуваарилалтыг тэгш, шударга болгоход оршино.
  • Хоёр дахь зорилт нь амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх. Тухайлбал, хүн амын орлогыг өсгөх, ажлын байрыг өсгөх, боловсролын түвшинг дээшлүүлэх. Ингэсээр хүн өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх боломжтой болно.
                                     

2. Хөгжлийн эдийн засгийн онолын судалдаг асуудлууд

  • Хөгжиж буй орнуудын өнөөгийн нөхцөл байдал нь хөгжингүй улс орнуудын эхэн үетэй ижил төстэй эсэх?
  • Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг.
  • Буурай хөгжил нь дотоод хүчин зүйл үү, гадаад хүчин зүйл үү?
  • Чөлөөт эдийн засаг, өмч хувьчлал нь хөгжлийн асуудлыг шийдэж чадах уу?
  • Хөгжингүй улс орнуудаас үзүүлж буй эдийн засгийн тусламжийн нөлөө ямар байна вэ? Буурай хөгжилтэй орнуудад гадаадын зээл тусламжийг авах хэрэгтэй юу? Авбал ямар нөхцөлтэйгээр авах вэ?
  • Хөгжил гэдэг нь бодит утгаараа юу гэсэн үг вэ?
  • Либералчлал өргөжиж байгаа нь ядуу буурай орнуудад ашигтай юу? Үүнээс хэн ашиг олж байна вэ?
  • Байгаль орчинтой зохицсон хөгжил гэж юу вэ?
  • Яагаад хөгжиж буй улс орнуудад төвд татах хүч эрчимтэй үйлчилж хотжих явц илүү хурдсаж байна вэ?
  • Хөгжлийн эх үүсвэр нь юу вэ? Энэхүү хөгжлөөс хэн илүү ашиг олж байна вэ? Яагаад нэг хэсэг ядуу орнууд түргэн хөгжиж, нөгөө хэсэг нь буурай хэвээр үлдэж байна вэ?
  • Либералчлал гэж юу вэ?
  • Хүн амын хурдацтай өсөлт нь эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлж буй?
  • Хөгжиж буй орнуудын боловсролын тогтолцоо нь эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлж чадаж байна уу?
                                     
  • Математикийн эдийн засгийн ухаан Эконометрикс Үндэсний нягтлан бодох бүртгэл Хөгжлийн эдийн засаг Хүрээлэн буй орчны эдийн засаг Санхүүгийн эдийн засаг Тоглоомын
  • Хүний хөгжлийн илтгэцүүр ХХИ буюу Хүний хөгжлийн индекс гэдэг нь Хүний хөгжлийн түвшнээр нь улс орнуудыг дээд Англи хэлээр very high дээгүүр high
  • Эдийн засгийн шинжлэх ухаан нь эдийн засаг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг нь бараа болон үйлчилгээний хэрэглээ, хуваарилалт, үйлдвэрлэлийн талаар
  • АНУ - ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг олон улсын эдийн засгийн ухааны магистр. Англи, хятад, япон
  • Африкийн Хөгжлийн Банкны Групп англ. African Development Bank Group нь Африкийн эдийн засаг нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1964 онд байгуулагдсан
  • нь харьцангуй залуу шинжлэх ухаан юм. Эдийн засаг - математик загварчлалын үүсэл хөгжил, онолын үндэс Эдийн засаг математик загварчлал нь 1960 аад оны
  • Эдийн засгийн ухаан Микро эдийн засаг Хөдөө аж ахуйн эдийн засаг сурах бичгүүдийн болон Монголын бэлчээрийн мал аж ауйн тогтвортой хөгжлийн онол - арга
  • Санхүүгийн зах зээл Эдийн засгийн бодлого Эдийн засгийн бодлого Улсын салбарын санхүүгийн удирдлага Хөгжлийн эдийн засаг Орон нутгийн эдийн засаг санхүүгийн
  • протекционист эдийн засаг нь нээгдсэнээр 1973 онд Ирланд нь Европын Нэгдэлд одоо Европын Холбоо элссэн байна. 1980 - аад оны сүүлчээр эдийн засгийн хямралаас
  • 52 дугаар дунд сургууль 1983 онд ЗХУ - ын Москва хотын Эдийн засаг - статистикийн дээд сургууль Эдийн засагч - статистикч мэргэжлээр 1983 онд ЗХУ - ын Москва
  • тэдний хөгжлийн онцлог тулгамдсан асуудалд чиглүүлэн эдийн засгийн болон салбарын ажлын тусгай хөтөлбөрийн ашиг шимийг хүртдэг. ЭЗСА нь улс орны эдийн засгийн
  • ба Улаанбаатар хотуудыг холбодог. Хэнтий аймгийн статистикийн хэлтэс. Эдийн засаг нийгмийн байдлын тухай танилцуулга. 2012 оны 12 - р сар. Монгол улсын
                                     

Хүрэлбаатарын Булгантуяа

Булгантуяа 2020 оны УИХ-ын сонгуульд эрх баригч МАН-аас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23-р тойрогт нэр дэвшин сонгогдсон.