ⓘ Нийгэм, улс төр, хэвлэл мэдээлэл”. Сэтгүүл зүйн доктор Б.Болд-Эрдэнийн бичсэн энэ бүтээл нь нийгэм, улс төр, хэвлэл мэдээллийн харилцааны асуудлыг онол, практик ..

Монгол ардын үндэсний соёлын зам

Монгол ардын үндэсний соёлын зам нь 1934 оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн" үндэсний оюутан, идэвх анхаарлыг татсан уран зохиол, уран сайхны олон нийтийн зурагт сэтгүүл” бөгөөд Монгол Улсын тусгаар тогтносон хувьсгалт төрийн бодлогод нийцүүлэн, өөрийн үндэсний соёлыг хөгжүүлэх” зорилготой байжээ. Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь империализм, феодализмыг эсэргүүцсэн хувьсгалыг туйлд нь хүргэх, улс орны эдийн засгийг хөгжүүлэх, ард түмний аж байдлыг сайжруулах, соёл урлагийг хөгжүүлэх үйлсэд утга зохиол, урлагийн бүтээлээр үйлчлэхэд чиглэгдэж байсан бөгөөд 1934-1940 онд нийт 30-аад дугаар га ...

                                     

ⓘ Нийгэм, улс төр, хэвлэл мэдээлэл

Нийгэм, улс төр, хэвлэл мэдээлэл”. Сэтгүүл зүйн доктор Б.Болд-Эрдэнийн бичсэн энэ бүтээл нь нийгэм, улс төр, хэвлэл мэдээллийн харилцааны асуудлыг онол, практик, арга зүйн үүднээс тусгаж, олон түмний улс төрийн ухамсар, соёл, сэтгэлгээ төлөвшихөд ХМХ-ийн үр нөлөөний асуудлыг нэлээд өргөн хүрээнд авч үзсэн нэг сэдэвт зохиол юм. Энэ бүтээлд зохиогч ардчилсан нийгэм дэх олон нийтийн мэдээллийн харилцааны үүрэг, ач холбогдол, олон нийтийн мөн чанар, онцлог, түүний нийгмийн байр суурь, үүрэг, ардчилсан нийгмийн тухай ойлголт, олон нийтийн улс төрийн ухамсрын төлөвшилд сонин хэвлэлийн үзүүлэх нөлөө, улс төрийн хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлжээ. Номыг хянан тохиолдуулсан доктор, проф. М.Зулькафиль" урьд өмнө судлагдаж байгаагүй томоохон сэдвийг анх удаа нэг сэдэвт бүтээлийн хэмжээнд судалж, судлаачдын дунд маргаантай, хараахан нэг мөр болоогүй зарим ойлголт, асуудлын талаар өөрийн санал бодлоо хэлж, түүнийг шийдвэрлэх, нэг мөр болгох талаар тодорхой санал дэвшүүлсэн нь энэ бүтээлийн шинэлэг тал мөн” гэж онцлон тэмдэглэсэн байна. Доктор Б.Болд-Эрдэнийн бүтээлийн дараа улс төр, мэдээлэл, олон нийтийн сэтгэл зүйн хоорондох харилцаа холбооны асуудлыг тусгасан доктор, улс төр судлаач Т.Гандийн" Улс төр, сэтгэл зүй, мэдээлэл, шүтэлцээ” ном хэвлэгдэн гарчээ. Энэ хоёр бүтээл нэг асуудлыг өөр өнцгөөс нь харж судалж, ОНМХ-ийн улс төрийн үйл явц, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх онцлогийг гаргаж тавьсанаараа Монголын сэтгүүл зүй судлалд тодорхой хувь нэмэр оруулжээ.