ⓘ Нэгдсэн Үндэстний Байгууллага нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бү ..

1945 он

4 сарын 28: Бенито Муссолини, нь Итали Ерөнхий Сайд * 1883 4 сарын 30: Адольф Гитлер, нь Австрид төрсөн Германы улс төрч * 1889 4 сарын 21: Вальтер Модел, нь Германы фельдмаршал * 1891

Ялта

Холбоотон улсуудын тэргүүн нарын бага хурал 1945 оны 2 дугаар сарын 4-11-нд Ялтад болж, 8 салбар хуралдаан хийжээ. Бага хурлаар Нэгдсэн үндэстний дэлхийн байгууллага байгуулах, чөлөөлөгдсөн Европын тунхаглал, Герман дахь Холбоотнуудын эзэмшлийн бүс, Европын улсуудын хилийн тухай, дайны төлбөр, дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж, 14 зүйл бүхий Протокол бичигт Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зуржээ. Ялтын Крымын бага хурлаар Монгол Улс олон улсын статусаа олж аван, улмаар Японы эсрэг чөлөөлөх дайнд оролцсоноороо тусгаар тогтнолоо баталгаажуулжээ.

Серби ба Монтенегро

Серби ба Монтенегро нь зүүн өмнөд Европт оршиж байсан, хуучин Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс -ын хоёр бүгд найрамдах улс болох Серби, Монтенегро улсаас бүрдэх улс юм. Югославын задралын дараа 1992 онд байгуулагдахдаа Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс хэмээх холбооны улсын статустай байв. 2003 онд төрийн байгууллаа өөрчилж, улс төрийн холбооны бүтэцтэй болж, албан ёсны нэрээ Серби ба Монтенегрогийн Холбооны Улс болгожээ. Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс нь өөрийгөө Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын хууль ёсны залгамжлагч гэж зарласан нь бусад хуучин БНУ-ууд ...

Бурхан багшийн их дүйчэн өдөр

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон ба 2020 оноос бүх нийтийн амралтын өдөр болгосон

Найрамдлын Хөлбөмбөг

Найрамдлын Хөлбөмбөг гэдэг нь ГазПром ХК-ийн жил бүр зохион байгуулдаг олон улсын хүүхдийн нийгмийн хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн зорилго нь хөлбөмбөгөөр дамжуулан залуу үед найрамдлал нөхөрлөл, эрүүл амьдралын сонирхлыг суулгахад оршино. Хөтөлбөрийн хүрээнд олон орноос ирсэн 12 настай хөлбөмбөгчид жил бүрийн олон улсын хүүхдийн форум, "Найрамдлын Хөлбөмбөг" Дэлхий Цом болон Хөлбөмбөг ба Найрамдал Олон Улсын Өдөрт оролцдог. Хөтөлбөр нь дэмждэг FIFA, UEFA, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олимпийн болон Паралимпийн хороо, төрийн тэргүүн, засгийн газар, олон улсын хөлбөмбөгийн холбоо, олон улсын ...

Хан-Уул

Хан-Уул Дүүрэг нь Улаанбаатар хотын 9 дүүргийн нэг юм. 16 хороонд хуваагддаг. БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Ажилчны район нэртэй байгуулагджээ. Хүн ам нь 2008 оны байдлаар 94.670 бөгөөд 484.7 км² газар нутагтай. Монгол улсын хэмжээний томоохон үйлдвэр, цахилгаан станцууд энэ дүүрэгт оршидог.

ХААН Банк

Энэхүү мэдээлэлд төрийн бус, арилжааны банкны талаар танилцуулав. Монгол Улсын Төв банкны талаарх мэдээллийг Монголбанк хуудсаас үзнэ үү. ХААН Банк нь Монгол Улсын нийслэл Улаанбаатарт төвтэй үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк бөгөөд Монгол орны 21 аймагт байрлах 550 гаруй салбар, тооцооны төвөөрөө дамжуулан нийт айл өрхийн 80 гаруй хувьд буюу 2.5 сая харилцагчид банк санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлж байна. Мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүдийг ашиглан ХААН Банк АТМ, интернэт банк, мобайл банк болон бусад олон шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд анхлан нэвтрүүлэн Монгол о ...

Кибер аюулгүй байдал/Cybersecurity/

Мэдээллийн аюулгүй байдал нь мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах, ил болгох, өөрчлөх, хуулах, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагааг тасалдуулах, гаднаас хяналт хийхээс хамгаалахыг хэлнэ.

1912 он

Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун арванхоёрдугаар оны усан хулгана жил. Анно Домини гэж тоолдог болсноос хойш хоёр дахь мянганы 912-р он, 20-р зууны 12 дахь жил, 1910-аад он гэж тоолбол гурав дахь жил.

Лев Троцкий

Лев Троцкий нь Оросын Марксист хувьсгалч болон онолч, Зөвлөлт Холбоот улсын улс төрч болон Оросын Улаан Армийн анхны тэргүүн байсан юм. Троцкий нь эхэндээ Меншевик Интернационал бүлэглэлийн гишүүн байсан ба Оросын Социал Демократ Лейборист Намын дэмжигч байжээ. Тэрээр 1917 онд Октябрийн хувьсгал гарсны дараагаар Большевикчуудтай нэгдэж удалгүй тус намын тэргүүн болсон юм. Зөвлөлт Холбоот улсын эхэн үед тэрээр тус улсын Гадаад Хэргийн Ардын Комиссараар ажиллаж байсан ба удалгүй Зөвлөлт Холбоот Улсын Улаан арми байгуулагдсанаар тэрээр Цэргийн болон Тэнгисийн Хүчний Ардын Комиссар болсон байн ...

                                     

ⓘ Нэгдсэн Үндэстний Байгууллага

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий олон улсын байгууллага юм. Үндэстнүүдийн Лиг үүргээ гүйцэтгэж чадалгүй дэлхийн дайн гаргуулснаас улбаалан Дэлхийн хоёрдугаар дайны ялагч тал болох Холбоотнууд голлон 1945 байгуулжээ. Өнөөдөр дэлхийн бараг бүх улс гүрэн энэхүү байгууллагад элсжээ. Тухайн үед дайнд ялсан улсууд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болсон бөгөөд тэдгээр улсуудын нөлөө маш их байдаг нь даяаршил, Нэгдсэн Үндэстний байгууллагыг эсэргүүцэгчдийн шалтгаан болдог байна. НҮБ нь 1945 оны 10-р сарын 24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байжээ. 2020 оны байдлаар НҮБ-ын 193 орныг эгнээндээ нэгтгээд байна.

                                     

1. Зорилго

  • Энхтайван, аюулгүй байдлыг сахиулах Гол зорилго
  • Олон улсын хэмжээний асуудлыг шийдвэрлэх
  • Хүний эрхийг хамгаалах зэрэг
  • Түүний тулд улс орнуудын харилцааг зохицуулах
                                     

2. Түүх

1943 оны 10-р сард Москва хотноо АНУ, Их Британи, ЗХУ-уудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар "Хүн төрөлхтний аюулгүй байдлын талаарх 4 улсын тунхаглал" гаргаж, Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улсын хэмжээний энхтайвны байгууллагыг дахин байгуулах хэрэгцээтэй гэж үзжээ. Үүнд үндэслэн 1944 оны 8-10 дугаар саруудад АНУ, Их Британи, Бүгд Найрамдах Хятад Улс, ЗХУ-ын төлөөлөгчид Вашингтон дахь Дамбэртон Оукст хуралдан, НҮБ-ын дүрмийн төсөл ("Олон Улсын Байгууллага байгуулах тухай")-ийг боловсруулсан юм.

1945 оны 4-р сарын 25-нд Герман буюу Японд дайн зарлаад байсан Холбоотны 50 орны төлөөлөгчид Сан-Францискод цугларан, НҮБ-ыг байгуулах Сан-Францискогийн чуулган чуулж, Дамбэртон Өүксийн хурлаас боловсруулагдсан НҮБ-ын дүрмийн төслийг хэлэлцэн баталжээ.

United Nations хэмээх нэр анх 1942 оны 1 дүгээр сарын 1-нд "Нэгдсэн Үндэстнүүдийн Тунхаг Вашингтоны Тунхагт" дурьдагдсан бөгөөд дайны дараа байгуулагдсан шинэ байгууллагын нэр болгох тухай Дамбэртон Оуксын хурлаас санал болгосон юм. Энэ нэрийг санаачилсан АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт НҮБ-ыг байгуулах үйлсэд хүчээ зориулсан бөгөөд харамсалтай нь Сан-Францискогийн чуулганаас НҮБ-ын дүрмийг батлахаас хэдхэн долоо хоногийн өмнө нас эцэслэсэн юм.

1919 оноос 1946 оны хооронд оршин тогтносон Үндэстнүүдийн Лигтэй хууль зүйн үүднээс холбоогүй боловч Олон Улсын Эрүүгийн Шүүх, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага зэрэг байгууллагуудыг нь өвлөн авч, хуучин Үндэстнүүдийн Лигийн байрыг шилжүүлэн авсан учир нэг талаар уг байгууллагын үргэлжлэл хэмээн үзэж болох юм.

                                     

3. Санхүүжилт

НҮБ-ын төсвийн хэмжээ 4.19 тэрбум америк доллар байгаа Хүснэгтийг үз ба гишүүн орнуудын хандив, татвараар санхүүждэг байна.

  • Гишүүн орнуудын татвар

Гишүүн орнуудын төлөх татварын хэмжээг тусгай байгууллага Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээнд нь үндэслэн 2 жил тутам шинэчлэн тогтоодог. Түүнчлэн аль нэг улс орны нөлөөг ихэсгэхгүйн тулд гишүүн орнуудын татварын хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоосон байдаг.

  • Хандив

НҮБ-ын дэргэдэх НҮБ-ын Хүүхдийн Сан UNICEF, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр UNDP, НҮБ-ын Хүн Амын Сан UNFPA, Дэлхийн Хүнсний Байгууллага WFP гэх мэт байгууллага, хөтөлбөрүүд нь гишүүн орнуудын сайн дурын хандиваар санхүүждэг.

НҮБ-ын зардлын дийлэнх нь энхийг сахиулах үйл ажиллагаанд зориулагддаг байна. 2005-2006 онд 70.000 цэрэг бүхий, 17 энхийг сахиулах ажиллагаанд 5 тэрбум ам. доллар мөн хугацаанд НҮБ-ын бусад зардал 1.5 тэрбум ам. доллар байсан зарцуулсан байна. 2008 оны 1 сарын байдлаар Энхийг сахиулах ажиллагааг хамгийн ихээр санхүүжүүлэгч 10 оронд: АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Хятад, Канад, Испани, Өмнөд Солонгос багтаж байв.



                                     

4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны хэл

НҮБ-ын албан ёсны хэлд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хэлүүд болох англи хэл, франц хэл, хятад хэл, орос хэлнүүдээс гадна түгээмэл хэрэглэгддэг испани хэл, араб хэл гэсэн 6 хэл тооцогддог. Aнгли, франц, хятад, орос, испани хэлийг албан ёсны хэл болгох тухай Ерөнхий Чуулганы 2-р шийдвэр 1946 онд хуралдсан анхны чуулганаас. Албан ёсны хурал чуулгануудын протоколууд, бичиг баримтууд эдгээр хэлээр заавал орчуулагдах ёстой байдаг юм. НҮБ-ын Ажлын алба англи ба франц хэлийг хэрэглэнэ.

                                     

5. Гол байгууллагууд

НҮБ нь доорхи 5 үндсэн байгууллагаас бүрдэнэ хуучин 6 байсан ба Фонд хариуцсан зөвлөлыг 1994 онд татан буулгасан. Үүнд: Ерөнхий чуулган, Аюулгүйн зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Ажлын алба Нарын бичгийн дарга нарын газар - the Secretariat, Олон улсын шүүх багтана.

                                     

5.1. Гол байгууллагууд Ерөнхий Ассамблей

Бүх гишүүн улсаас бүрдэх Ерөнхий Ассамблейд улс бүр 1 саналын эрхтэй бөгөөд НҮБ-тэй холбоотой бүх асуудлыг хэлэлцэнэ. Бүх гишүүд санал нэгдсэн асуудал л батлагддаг системтэй байснаас болж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон Үндэстнүүдийн Лигийн туршлагад тулгуурлан Ерөнхий Ассамблейгаар чухал асуудлуудыг гуравны хоёр, энгийн асуудлуудыг олонхийн саналаар шийдвэрлэх болсон. Гэвч Ерөнхий Ассамблейн шийдвэр нь гишүүн улсууд болон Аюулгүйн Зөвлөлд хүргүүлэх санал төдий байх бөгөөд шийдвэрээ хэрэгжүүлэх эрхгүй.



                                     

5.2. Гол байгууллагууд Аюулгүйн Зөвлөл

НҮБ нь Аюулгүйн Зөвлөлд маш том эрх мэдэл олгосон байдаг бөгөөд НҮБ-ын Энхийг Сахиулах хүчний тусламжтайгаар энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах эрхтэй. Түүнчлэн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болох 5 орон нь дангаараа хориг тавих эрхтэй байдаг нь хүйтэн дайны үед АЗ-ын байнгын гишүүн орнуудын сөргөлдөөнөөс болж үйл ажиллагаанд нь нөлөөлж байв. Мөн Аюулгүйн Зөвлөл нь НҮБ-ын байгууллагууд дундаас гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх эрхтэй цорын ганц байгууллага юм.

                                     

5.3. Гол байгууллагууд Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөл

Эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн асуудлаар үйл ажиллагаа явуулахаар заагдсан байдаг ч ихэнхдээ дэргэдээ байх Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага ILO зэрэг тусгай байгууллагуудаар дамжуулан явуулдаг.

  • Дэргэдэх байгууллагууд
  • Олон Улсын Хөдөлмөрийн БайгууллагаILO
  • Бүтэц: 53 улсыг жил тутам гуравны нэг нь шинэчлэгдэхээр 3 жилийн хугацаагаар сонгоно.
  • Бүс Нутгийн Эдийн Засгийн Зөвлөлүүд
  • Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Зөвлөл
1947 онд байгуулагдсан, анхны бүс нутгийн эдийн засгийн байгууллагаESCAP
  • Комиссарууд
  • НҮБ-ын Хүний Эрхийн Комиссаруудын хороо
1948 онд байгуулагдсан, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Олон Улсын Хүний Эрхийн Гэрээ зэрэг баримт бичгийг гаргасан. 1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах явдал юм


                                     

5.4. Гол байгууллагууд Нарийн Бичгийн Даргын Газар

Aль нэг улс орны нөлөөнд авталгүй дундыг баримтлан НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга удирддаг.

                                     

5.5. Гол байгууллагууд Асрамжийн зөвлөл

1994 онд үйл ажиллагаа нь зогссон. Ядуу орнуудад тусламж үзүүлэх зорилготой байсан.

                                     

6.1. Энх тайван аюулгүй байдал Зэвсэглэлийг бууруулах

1945 оны НҮБ-ын Дүрэмд "Даян дэлхийн хүн төрөлхтөн болон эдийн засгийн нөөцийг зэвсэглэлд зарцуулахыг багасгах" талаар дүрэм журмуудын цогцыг бий болгохоор заасан байдаг. Харамсалтай нь НҮБ-ын дүрэм батлагдсанаас хэдхэн долоо хоногийн дараа цөмийн зэвсэг хэрэглэгдсэн нь энэхүү асуудлыг хурцаар тавих шаардлагыг бий болгожээ. Ийнхүү НҮБ-ын Ерөнхий Чуулганы анхны хуралдааны 1946 оны 1 дүгээр сарын 24 анхны шийдвэр нь "Цөмийн энергийг нээсэнтэй холбоотой асуудлуудын тухай зөвшилцөх зөвлөл байгуулах тухай" гэсэн нэртэй гарсан байна.

Өдгөө НҮБ нь цөмийн туршилтыг хориглох, сансарт зэвсэг хэрэглэхийг хязгаарлах, химийн зэвсгийг хориглох, цөмийн зэвсэггүй бүс нутаг бий болгох, батлан хамгаалах зардлыг бууруулах, олон улсын аюулгүй байдлыг хангах талаар хүчин чармайлт тавин ажиллаж байна.

                                     

6.2. Энх тайван аюулгүй байдал Энхийг сахиулах

Энхийг сахиулах нь НҮБ-ын хамгийн чухал үүрэг бөгөөд тус байгууллагын дүрмийн 1-р бүлгийн 1-р зүйлд НҮБ-ын зорилгын нэгээр тодорхойлогдсон байдаг. Үүний тулд цэргийн хүч хэрэглэх тухай 7-р бүлэгт зааснаар зөвшөөрөгддөг боловч хүйтэн дайны үед Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болох АНУ болон ЗХУ-ын сөргөлдөөний улмаас бараг хэрэглэгдэж байгаагүй бөгөөд цорын ганц удаа Солонгосын дайнд Энхийг сахиулах хүчин үйл ажиллагаа явуулсан байна. Харин үүний оронд хэрэглэж байсан арга нь сөргөлдөгч талуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгах үйл ажиллагаа байлаа. Хүйтэн дайн төгсгөл болсноор 7-р бүлгийг хэрэглэж эхэлсэн хэдий ч уг дүрэм ёсоор төлөвлөгдөж байсан Нэгдсэн Үндэстний Арми хараахан байгуулагдаагүй байна.

НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа нь гишүүн орнуудын татвараар санхүүждэг. Ердийн төсвөөс ялгаатай нь энэ үйл ажиллагааны зардалд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд ердийнхөөсөө их хувийг нь санхүүжүүлэх болдог байна.

1988 онд НҮБ-ын Энхийг Сахиулах Хүчин "Цэнхэр дуулгатнууд" гэж нэрлэгддэг, 2001 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Анан Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн байна.



                                     

7. Хүний эрх

Хүний эрхийн асуудал нь НҮБ-ыг байгуулах болсон үндсэн шалтгаануудын нэг билээ. Дэлхийн 2-р дайны үед харгислал, аймаглан устгах явдал гарч байсан учраас иймэрхүү асуудал дахин гаргахгүй байх нь шинэ тутам байгуулагдсан НҮБ-ын үүрэг хэмээн заажээ.

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь хууль зүйн үүднээс заавал биелүүлэх ёстой зүйл биш боловч "бүх хүн төрөлхтөн, бүх улс орнууд заавал хангах ёстой ерөнхий стандарт" болж 1948 онд Ерөнхий Чуулганаар батлагдсан билээ. Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөл Economic and Social Council, ECOSOC-ийн дэргэдэх НҮБ-ын Хүний Эрхийн Хороо UN Human Rights Commission, UNHRC нь янз бүрийн судалгаа явуулж, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр энэ асуудлыг шууд хариуцдаг бөгөөд НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссар нь энэхүү хороог удирдана.

НҮБ болон түүний дэргэдэх байгууллагууд улс орнуудад чөлөөт сонгууль явуулах бололцоогоор хангах, эрүүгийн хуулийг шинэчлэх, хүний эрхийн ажилтнуудыг сургах, зэвсэгт бүлэглэлүүдийг улс төрийн нам болгон төлөвшүүлэх зэргээр ардчилал, хүний эрхийг хамгаалах үйлсэд маш их хувь нэмэр оруулж байна.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийн талаар ч үйл ажиллагаа явуулж байна.



                                     

8. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Шинэчлэл

Сүүлийн жилүүдэд Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөх зэрэг төрөл бүрийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа юм.

Иракийн дайны үед өөрийн үүргээ биелүүлж чадаагүй нь томоохон асуудал болсон юм. Япон, Герман, Энэтхэг болон Бразил зэрэг улсууд Дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойш огт өөрчлөгдөөгүй Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болохоор зорьж байна.

Гэтэл нөгөө талаар Канад зэрэг Аюулгүйн Зөвлөлийн эрх хэтэрхий их байна хэмээн шүүмжилж, Ерөнхий Ассамблей эрхийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа орон ч олон байгаа юм.

                                     

9. Цахим холбоос

  • Нээлттэй Жагсаалт: Society: Government: Multilateral: United Nations
  • Ерөнхий Ассамблейн тогтоолууд англи хэлээр
  • United_Nations

англи болон бусад хэлээрх НҮБ-тэй холбоотой холбоосууд

                                     
  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд Олон улсын байгууллага үүсгэн байгуулах асуудлаархи Нэгдсэн Үндэстнүүдийн бага хурлын төгсгөлийн хуралдаан дээр
  • чиглүүлдэг дэлхийн 194 орныг эгнээндээ нэгтгэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллага НҮБ ын тусгай салбар байгууллага 1948 онд байгуулагдаж Швейцар улсын Женев
  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн
  • Нэгдсэн Үндэстний Байгууллага Нэгдсэн Үндэстний Байгууллага Нью - Йорк, байнгын төлөөлөл Нэгдсэн Үндэстний Байгууллага Нэгдсэн Үндэстний Байгууллага
  • Уур Судлалын Байгууллага фр. Organisation Météorologique Mondiale - OMM, англ. World Meteorological Organization - WMO нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын
  • чуулган Далайд гарцгүй орнуудын асуудал 52, 54 дүгээр чуулган Нэгдсэн Үндэстний Байгууллага НҮБ - ын Ерөнхий нарийн бичгийн дарга НҮБ - ын гишүүн орнууд НҮБ - ын
  • Нэгдсэн Үндэстний Байгууллагад нийт 193 улс хамаардаг. Гишүүнээр элсэх үйл явцыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 4 - р зүйлийн II хэсгийн тогтоолоор
  • Дэлхийн 2 - р дайн эхэлмэгц үндсэндээ уг байгууллага оршин тогтнохоо больсон билээ. Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны дараа 1946 оны 4 - р сард
  • чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага Нэгдсэн Үндэстний Байгууллага 2003 онд Авлигын эсрэг конвенцийг баталж, улмаар авлигын
  • Австрид төрсөн Германы улс төрч 1889 Дэлхийн 2 - р дайн дууссан Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсан АНУ Нагасаки болон Хирошима хотуудад Атомын бөмбөг
  • зарлагдсанаар Серби үндэстний тусгаар улс бий болов. Серби улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллага Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага Европын Зөвлөлийн
  • санхүүгийн корпораци 510 - Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж Үйлдвэрийн Хөгжүүлэлтийн Байгууллага 511 - Нэгдсэн Үндэстний Байгууллага 512 - ЮНЕСКО 514 - Олон
                                     

У Тант

У Тант нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 3 дахь Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 1961-ээс 1971 он хүртэл хашсан, Бирмийн дипломатч юм. Өмнөх ЕНБД Даг Хаммаршёлд 1961 оны 9 сард нас нөгчихөд түүнийг залгамжлагчаар нь сонгожээ. "У" гэдэг нь бирм хэлээр "ноён" гэсэн утгатай буюу хүндэтгэлийн дуудлага юм. Түүний жинхэнэ нэр нь ердөө "Тант" болно. Түүнийг нутагт нь төрсөн хот Пантанаваар нь Пантанав У Тант гэж дууддаг.