ⓘ Итгэл бишрэл. Итгэл болоод мэдлэг гэсэн нэр томьёо философид өөр өөрөөр хэрэглэгддэг. Танин мэдэхүйн онол нь мэдлэг болон итгэлийн тухай гүн ухаанч сургалт суда ..

Хүн төрөлхтний шашин шүтлэгийн хэлбэр

Хүн төрөлхтний шашин шүтлэгийн хэлбэрүүд Шашны хэлбэрүүдийн тухай ярьхаас өмнө шашин гэж юу болох хэзээ үүссэн талар товч дурьдая Шашин гэдэг нь religion холбоо харилцаа гэсэн утгатай латин үг. Хүн үүссэн бараг тэр үеэс практикийн хөгжил маш доод шатанд байсан үед байгаль нийгмийн хүчин хүмүүсийг ноёрхож тэдгээрийг танин мэдэж захирах чадал хүмүүст байгаагүй үед шашин үүссэн байна.шашин нь танин мэдэхүйн хэлбэрээр байгаль нийгмийн ердийн хүчин ер бусын хүчний тусгал болон үүсэж сүсэглэн бишрүүлэх замаар түүхийн бодит хүчийг төлөөлсөн оюуны нэн хүчтэй суртал болон хөгжиж иржээ. Шашин нь өөр ...

Ману цааз хууль

Манугийн цааз хууль ”, "Манава-дхармашастра" - Эртний Энэтхэгийн шашин, ёс зүйн талаарх эрх зүй хууль цаазны санскрит хэлээр бичсэн цуглуулга бичиг. Маурьев болон Шунга Эзэнт гүрнүүдийг уналтын дараа нийгмийн эмх замбараагүй байдал үүссэн үеэр бичигдсэн гэж үздэг. Германы Холбооны улсын үеийн судлаач Иоахан Георг Бюхлер энэ дурсгал бичиг цаг хугацааны хувьд МЭӨ II зуунаас МЭ II зууны хооронд, судлаач Пандуранг Ваман Канэ МЭӨ II зуунаас МЭ I зууны хооронд, харин эрдэмтэн К. П. Жаясвала МЭӨ 150-120 онуудын үед гарсан гэж үзсэн байдаг." Манугийн цааз хууль ” нь эртний Энэтхэгийн улс төр, соци ...

                                     

ⓘ Итгэл бишрэл

Итгэл болоод мэдлэг гэсэн нэр томьёо философид өөр өөрөөр хэрэглэгддэг. Танин мэдэхүйн онол нь мэдлэг болон итгэлийн тухай гүн ухаанч сургалт судалгаа юм. Танин мэдэхүйн үндсэн зарчим нь үнэн мэдлэгийг олж авахын тулд, бидэнд яг юу хэрэгтэй вэ гэдэг асуудал болой.

Философийн уламжлалд, Платоны Theaetetus Грек хэлээр: Θεαίτητος буюу харилцан яриан аас үүсэлтэй ойлголтоор мэдлэгийг "үндэслэлтэй үнэн итгэл" гэж тодорхойлсон байдаг. Итгэл үнэмшил болон мэдлэгийн хоорондын харилцан холбоог - хэрвээ итгэгч хүнд итгэж байгаа зүйлээ үнэн гэх хангалттай үндэслэл ухаалаг бөгөөд үнэмшил шаардахуйц баталгаа/нотлох баримт/мөрдлөг бий гэх буюу хэрэв итгэл нь үнэн бол итгэл нь мэдлэг болно гэж ойлгож болно. Буруу итгэл үнэмшлийг хичнээн зөв, чин шударга байсан ч мэдлэг гэж тооцохгүй. Дэлхийг хавтгай гэж үзэх онолд чин сэтгэлээсээ итгэгч нь Дэлхийг хавтгай хэлбэртэйг мэдэхгүй билээ. Үүнтэй адилаар, ямарваа нэгэн үнэн гэсэнд хэн ч үнэмшихгүй бол энэ нь мэдлэг биш яагаад гэвэл мэдлэг болохын тулд түүнийг мэдэх хэдэн хүн зайлшгүй байх ёстой.

Хожмын Танин мэдэхүйн онолчид болох Геттиер 1963, Гоүлдман 1967 нар "үндэслэлтэй үнэн итгэл"-ийн тодорхойлолтыг дахин авч үзжээ.

                                     

1. Итгэлийн тухай сэтгэл зүйн онол

Сэтгэл судлалын голлох чиг хандлага болон холбогдох зарчимууд нь уламжлал ёсоор итгэл үнэмшлийг, оюуны ухааны ердийн төлөөлөл мэтээр, ухамсарт сэтгэл бодлын хэсэг, хэлтэрхий гэж үзэж иржээ.