ⓘ Соёл-Эрдэнэ хамтлаг. Сэтгэлийн жигүүр Тэмээн жингийн цуваа Хүлээлт Анхны хайрын дуу Учралын уянга 6:45 Цэнхэр залаа МУУГЗ С.Баатарсүхийн аялгуу, 1969 он Зүрхний ..

Алдрын Од (одон)

Алдрын од ” одонг Монголын хөгжмийн ертөнцөд хувь нэмэр оруулж байгаа урлагийн салбарын хүмүүсийг иргэдийн санал хүсэлтийг харгалзуулан шалгаруулдаг байна. 100 сая төгрөгийн шагналын сантай. 2015 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор" Алдрын Од” одонгоор шагнаж, "Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Алдрын од шагнал хүртэгсэд 2015 он - Соёл-Эрдэнэ хамтлаг 2016 он - Харанга хамтлаг

Зундуйн Зундарь

Зундуйн Зундарь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Монголын поп-рок урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан авъяаслаг уран бүтээлч, хөгжимчин, хөгжмийн зохиолч, СТА, Пентатоник-96 цомын эзэн. Түүний аав Садын Зундуй нь орос ардын хөгжим мандолин, балалайка хөгжмөөр тоглож циркийн гэгдэх Ж.Раднаабазартай Орос улсад суралцаж байхдаа хөгжим тоглож циркийн үзүүлбэр үзүүлдэг байсан бол ээж Махвалын Дариймаа нь шанз хөгжмийг чадварлаг тоглодог нэгэн байжээ. С.Зундуй, М.Дариймаа нар долоон хүүхдийнхээ отгон хүүд өөрсдийн нэрийг оруулан нэр хайрласан нь Зундарь билээ. Гэвч 1962 онд С.Зундуй хорвоогийн м ...

Аравт

АРАВТ хамтлаг нь 2014 оны 8-р сард анх байгуулагдаж байсан. Тэдний хамгийн анх 2014 оны 8 сарын 23 нд UB PALACE ROYAL танхимд болсон NOISE METAL FEST 2014 наадамд оролцож өөрсдийн 7 уран бүтээл тоглосон байдаг. Аравт нь хамтлагийн гол баримталж тоглодог дууны агуулга, үзэл суртал бол эрэмгий дайчин, нүүдэлчин ахуйн соёл, Монголын түүх, дайн тулаан, Монголын түүхэн үйл явдлууд юм. Дэлхийд нэгэнт байр сууриа эзэлсэн метал хөгжмийн урсгалыг монгол дууны үгтэйгээр, Монголжсон аялгуу оруулж тоглосон анхны хамтлаг юм.

                                     

ⓘ Соёл-Эрдэнэ хамтлаг

  • Сэтгэлийн жигүүр
  • Тэмээн жингийн цуваа
  • Хүлээлт
  • Анхны хайрын дуу
  • Учралын уянга
  • 6:45
  • Цэнхэр залаа МУУГЗ С.Баатарсүхийн аялгуу, 1969 он
  • Зүрхний айзам
  • 18 нас