ⓘ Дэлхий дахины веб, богиноор Вэб нь Интернэтийн тусламжтайгаар хандагддаг холбоослогдсон бичиг баримтуудын өргөн сүлжээ юм. Энэ сүлжээний орчинд Цахим хөтөчийн т ..

                                     

ⓘ Дэлхий дахины веб

Дэлхий дахины веб, богиноор Вэб нь Интернэтийн тусламжтайгаар хандагддаг холбоослогдсон бичиг баримтуудын өргөн сүлжээ юм. Энэ сүлжээний орчинд Цахим хөтөчийн тусламжтайгаар бичиг, зураг, бичлэг, мөн бусад олон төрлийн файлуудыг агуулсан цахим хуудсуудыг үзэж, гипер холбоосуудаар хуудас хооронд хялбархан шилжих боломжтой байдаг.

Энэ сүлжээг анх Британийн инженер, компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэн Тим Бернерс-Ли нь 1989 оны 3 сард санаачлан үүсгэсэн бөгөөд одоо түүний тэргүүлсэн Дэлхий цахим сүлжээний холбоо нь олон улсын түвшинд хэм хэмжээ тогтоодог байгууллага болсон юм.

Одоо цагт Дэлхий цахим сүлжээ нь хүн төрөлхтний мэдлэг, соёлын санг арвижуулж, алсын зайнаас ч гэсэн хоорондоо харилцах, хамтран ажиллах боломжит орчин болсон юм.

                                     

1. Статистик тоо

2010 он гэхэд 2005 оноос хойш нийт хэрэглэгчдийн тоо хоёр дахин нэмэгдэж, 2 тэрбум болсон. 2009 оны 5 сарын байдлаар Дэлхий цахим сүлжээнд 109.5 сая цахим сүлжээ ажиллаж байна.

                                     

2. Гадагш холбоос

  • Интернэтийн статистик: Вэб ба Интернэтийн хөгжил, хэрэглээ
  • Анхны вэб хуудасны архив
  • World Wide Web консорциум
  • World Wide Web Size World Wide Web-н өдөр тутмын ойролцоолсон хэмжээ.
  • Living Internet Интернэт болон World Wide Web-н түүх
                                     
  • www - дэлхий дахины тор буюу товчоор Web гэж нэрэлдэг болжээ. Web гэдэг нь үгчилж орчуулбал аалзны тор гэсэн үг юм. Бид цаашид Web гэдэг үгийг веб гэж
  • өнөөдөр хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл new media гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна. Интернэт, веб нь дан ганцаараа хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл болоод