ⓘ Ноттингем нь Английн Дорнод Мидлендийн Ноттингемшир тойрогт орших хот юм. Ноттингем хот нь Робин Хүүдийн домогтой холбоотой, мөн аж үйлдвэрийн хувьсгалын үед то ..

Жермейн Женас

Жермейн Энтони Женас - Английн хөлбөмбөгчин бөгөөд "Куинз Парк Рейнжерс" багт хагас хамгаалагчаар тоглодог.

Крейг Гарднер

Крейг Гарднер - Английн хөлбөмбөгчин, "Вест Бромвич Альбион" багийн хагас хамгаалагч. Дүү - Гари Гарднер хөлбөмбөгчин. "Ноттингем Форест" академийн төгсөгч Гарднер мэргэжлийн анхны гараагаа "Астон Виллагаас" 2005 оны арванхоёрдугаар сарын 26-нд хийж байв. "Сандерлендад" 6 сая фунтээр элсэж, 2011 оны зургадугаар сарын 30-нд гурван жилээр гэрээлэв. 2014 оны тавдугаар сарын 20-нд "Вест Бромвич Альбионтой" гурван жилийн гэрээ байгуулсан.

Саймон Фрэнсис

Саймон Фрэнсис - Английн хөлбөмбөгчин, "Борнмут" багийн хамгаалагч. "Борнмут" Фрэнсисийг 2011 оны арваннэгдүгээр сарын 7-нд элсүүлжээ. 2014 оны зун гэрээгээ гурван жилээр сунгав.

Жермен Пеннант

Жермен Ллойд Пеннант - Английн хөлбөмбөгчин, "Уиганы" хагас хамгаалагч. Бөмбөг эзэмшилтийн чадвараараа гайхагддаг тэрээр "Ноттс Каунти", "Арсенал", "Уотфорд", "Лидс Юнайтед" "Бирмингем Сити", "Ливерпүүл", "Портсмут", "Реал Сарагоса", "Сток Сити", "Вулверхэмптон Уондерерс" болон "Пун Сити" зэрэг олон багуудад хүчээ сорьж явсан билээ.

1992–93 оны Премьер лиг

1992-93 оны Премьер лиг нь Английн хөлбөмбөгийн спортын тэргүүн лиг Английн Премьер лигийн эхний улирал байв. 1888 оноос эхлэлтэй Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивизээс 22 багийг оролцуулсан ба Английн BSkyB телевизтэй 305 сая фунт стерлингийн гэрээ байгуулан лигийн тоглолтуудыг дамжуулан хүргэсэн түүхтэй. Энэ үеэс эхлэн Английн хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивизийг "Премьер лиг" хэмээн нэр, статусыг нь өөрчилсөн байдаг байна.

Шон Райт-Филлипс

Шон Кэмерон Райт-Филлипс - Английн хөлбөмбөгчин бөгөөд Куинз Парк Рейнжерс багт тоглодог. Түүний эцэг 1991-98 оны Английн шигшээн довтлогчоор тоглож байсан Иан Райт Британий Эзэн хааны одонт бөгөөд Кристал Палас, Арсенал багуудын домогт тоглогч байсан төдийгүй телевиз, радиогийн спортын нэртэй тайлбарлагч бол дүү Брэдли нь Чарльтон Атлетик багийн тоглогч ажээ.

                                     

ⓘ Ноттингем

Ноттингем нь Английн Дорнод Мидлендийн Ноттингемшир тойрогт орших хот юм.

Ноттингем хот нь Робин Хүүдийн домогтой холбоотой, мөн аж үйлдвэрийн хувьсгалын үед торон нэхмэл эдлэл үйлдвэрлэл, дугуй, тамхины аж үйлдвэрээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн алдартай хот билээ. МЭ 600 оны үеэс улбаатай тус хот 1897 онд Хатан хаан Викториагийн хаан ширээнд заларсны 60 жилийн ойгоор хотын зэрэглэлтэй болжээ.

                                     

Ник Бармби

Николас Жон "Ник" Бармби нь Английн хөлбөмбөгчин бөгөөд одоо Халл Сити багт хагас хамгаалагчаар тоглодог. Тэрээр оргил үедээ буюу 1995 - 2001 онд Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд 23 тоглолт хийж байжээ. Халл багтайгаа хамт Английн Премьер лигт хэдэн улирлыг үдсэнээс гадна Тоттенхэм Хотспур, Миддлсбро, Эвертон, Ливерпүүл, Лийдс Юнайтед зэрэг Премьер Лигийн шилдэг багуудад харьяалагдаж байсан. Мөн Ноттингем Форест багт тоглож байсан билээ.