ⓘ Солонгосын олон ангит кино буюу К-драма гэж БНСУ-д хийгддэг, солонгос маягийн олон ангит киног хэлдэг. 1962 оноос БНСУ–ын телевизүүдээр олон ангит кино гарч эхэ ..

Боолын ангууч

Боолын ангууч - Өмнөд Солонгосын KBS телевиз 2010 оны хавар бүтээж, дэлгэцээр анх цацсан түүхэн орчны тулаант, олон ангит кино. Тус киноны 24 анги 2010 оны 1 сарын 1-нээс 2010 оны 3 сарын 25-ны хооронд Лхагва, Пүрэв гарагийн оройн цагаар цацагдаж өндөрлөжээ. Тухайн цагтаа үзэгчдийн 31.7% -ийг татсанаар долоон долоо хоног дараалан улсынхаа хамгийн хараа булаасан ОАК нь байв. Монголын үзэгчдэд бас таалагдсан. 2010 ондоо шинэ Монгол Телевизээр монголчлогдон, албан ёсны эрхтэйгээр цацагдсан нь анхных байлаа.

Баг (Солонгос ТВ цуврал кино)

Баг бол 2015 онд Өмнөд Солонгосын телевизийн цуврал кино юм. Тус цуврал киноны гол дүрд Сү-Э, Жү Жи-Хүүн, Ёон Жун-хуун ба Ёо Ин-яанг нар тогложээ. 20 ангит Баг киног 2015 оны 5 сарын 27-ноос 7 сарын 30 хүртэл SBS сувгаар Лхагва, Пүрэв гарагуудад нэвтрүүлж гаргасан байна.

Хааны нар

Хааны нар бол 2013 онд Өмнөд Солонгосын телевизээр гарч эхэлсэн цуврал кино юм. Киноны гол дүрд Су Жи-Соб, Хон Хё-Жин нар тогложээ. Аймшгийн-романтик инээдмийн бүтээлийн зохиолыг Хонгийн эгч дүүс бичсэн бөгөөд SBS сувгаар 17 ангит тус цуврал киног 2013 оны 8 сарын 07-ноос 10 сарын 03 хүртэл гаргасан байна.

Миний найз охин есөн сүүлт үнэг

Миний найз охин есөн сүүлт үнэг бол 2010 онд Өмнөд Солонгос улсын Ли Сын-Ги болон Шинь Минь-А нарын тоглосон романтик инээдмийн телевизийн цуврал кино юм. Анх 2010 оны 8 сарын 11-нээс 9 сарын 30 хүртэл Лхагва ба Пүрэв гарагт 22:00 цагт нэвтэрч байсан 16 ангит телевизийн богино хэмжээний цуврал кино юм.

Red Velvet

Red Velvet Солонгос: 레드벨벳 нь S.M. Entertainment-ийн гаргасан Өмнөд Солонгосын охидын хамтлаг. 2014 оны 8 сард байгуулагдсан. Хамтлаг нь 5 гишүүнтэй: Аирин, Сылги, Вэнди, Жуи болон Еэри.

Айн Жалутын тулалдаан

Одоогоос яг 750 жилийн өмнө 1260 оны 9 дүгээр сарын гурванд өнөөгийн Израилын Назарет хотын баруун өмнөд хэсэгт, Палестиний хилийн ойролцоо байх Айн-Жалуд хэмээх газарт монголын багашиг арми Лалын ертөнцийн нэгдсэн армид бут цохигдон, хэдэн мянган монгол эрс, түүний дотор Их Монгол гүрний Найман аймгийн домог болсон баатар жанжин Хит Бух тэрхүү газарт үүрд нойрсожээ. Ийнхүү бүтэн жарны туршид гудайж үзээгүй монгол цэргийн туг энд анх удаа гудайж, ялагдаж үзээгүй монгол дайчид энд анх удаа ялагдлын гашууныг амсчээ. Маш олон түүхчид Айн-Жалудын тулалдааныг анх удаа монголын түрэмгийлэлд няца ...

                                     

ⓘ Солонгосын олон ангит кино

Солонгосын олон ангит кино буюу К-драма гэж БНСУ-д хийгддэг, солонгос маягийн олон ангит киног хэлдэг.

1962 оноос БНСУ–ын телевизүүдээр олон ангит кино гарч эхэлжээ. KBS 1962-1964 оны үед Солонгост анх удаа олон ангит кино хийсэн байна. Гэвч эхэн үедээ мэргэжлийн зохиолч, жүжигчид тоглодоггүй байв. Удалгүй олон ангит киног олон хүн үзэх болж илүү өргөжин кино зохиол бичүүлж, 20 гаруй алдартай жүжигчин тоглох болсон байна. Харин одоогийн бидний үзэж байгаа савангийн дуурийн эхлэлийг тавьж TBC суваг Sahibneunde eyes нэртэй драмаг тавьж Солонгостоо олон үзэгчтэй болоод зогсохгүй Японы олон мянган хүн үзэх болжээ. Энэ үеэс л солонгос киноны давалгаа эхэлжээ. Энэ үес хойш 10 жилийн дотор л гэхэд олон зуун драма гарсан байна. 1990 оноос солонгос драма дэлхий дахинд хэдэн сая үзэгчтэй болж эхэлжээ.