ⓘ Нөөцийн баттай зэрэг. Баттай нөөц нь дараах шаардлагуудыг хангасан байна. - Хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцлийг тодорхойлсон, дотоод бүтцийн өөрчлө ..

Байлдааны талбар дээр салааны аюулгүй байдал

Байлдааны талбар дээр салаа /тасаг, танк/-ны аюулгүй байдлыг хангах гэдэг нь захирагч, бие бүрэлдэхүүнээс байлдааны, техник ашиглалтын, байгаль-цаг уурын болон хангалт тасалдсанаас үүдэн гарч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тулгарсан аюулыг зайлуулахын тулд авч хэрэгжүүлж байгаа оюунлаг, цогц арга хэмжээ мөн. Аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь байлдааны ажиллагааны бүх төрөл хэлбэрийн үед тасралтгүй хэрэгжүүлэгддэг түгээмэл, зөвхөн цагийн байдлын тухайн тодорхой нөхцөлд авагдах нэг удаагийн байж болно. Салаа /тасаг, танк/-ны захирагч нь байлдааны үүргийг хүлээн аваад, цагий ...

                                     

ⓘ Нөөцийн баттай зэрэг

Баттай нөөц нь дараах шаардлагуудыг хангасан байна.

  • - Хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцлийг тодорхойлсон, дотоод бүтцийн өөрчлөлтийн зүй тогтлыг тогтоосон, хүдрийн биет дэх хоосон чулуулаг болон жишгийн шаардлага хангахгүй хүдэржилттэй хэсгүүдийг ялгаж хүрээлсэн, атираашилд орсон байдал, хагарлуудын байрлал, түүгээр явагдсан шилжилтийн чиглэл ба далайц нь тогтоогдсон байна.
  • - Хүдрийн байгалийн төрлүүд нь тодорхойлогдсон, технологийн төрөл ба сортууд нь ялгагдаж хүрээлэгдсэн, ашигт малтмалын чанар ба хүдрийн бодисын найрлагыг тогтоосон байна.
  • - Баттай нөөцийн хил заагийг цооног болон малталтаар хязгаарлан, сорьцлолтын үр дүнд тулгуурлан, жишгийн шаардлагыг баримтлан тогтоосон байна.
  • - Ашигт малтмалын хүдэр, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн дэх ашигтай ба хортой хольцын агуулга, орших нөхцөл, тархалтыг судалж тогтоосон байна.
  • - Хүдрийн технологийн шинж чанарыг үйлдвэрлэлийн технологийн туршилтын түвшинд судалж тогтоосон байна.
  • - Ашигт бүрдвэрийн агуулга, хүдрийн биетийн зузаан зэрэг хүдрийн биетийн нийлмэл байдлыг илэрхийлэгч аль нэгэн гол үзүүлэлтийн хувиран өөрчлөлт, тасралтгүй үргэлжлэх чанарыг орон зайн гурван чиглэлд найдвартай түвшинд тогтоосон байна.