ⓘ Лувсанцэрэнгийн Энх-Амгалан. 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургуулийг дүүргэж, Зөвлөт Холбоот Улсын Ленинград хотын Их сургуулийн О ..

Өмнөговь аймгийн наадам

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат улсын начин АГВААНЫ ГАНБААТАР Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын начин АДЪЯАГИЙН СУГИА Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат улсын өсөх идэр начин ОЧИРЫН ПҮРЭВ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат улсын начин ДАШДУЛАМЫН БАГАХҮҮ Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат улсын начин НЯМЫН ЮНДЭН Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат улсын начин БАЛЫН ШООВДОР Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат даншгийн начин ДАМИРАНГИЙН БАЛДАН Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат улсын начин ШООВДОРЫН ДАРХАНБАТ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харья ...

Булган аймгийн баяр наадам

Булган аймгийн Сайхан сумын харьяат улсын начин ИШДОРЖИЙН НАЙДАН Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат улсын начин ЧОЙЖАМЦЫН ПҮРЭВСҮРЭН Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат улам нэмэх, үнэн хүчит чимэгтэй улсын начин ДАМДИНГИЙН ГАЛДАНДАГВА Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат улсын начин СЭР-ОДЫН ГАНХУЯГ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат улсын начин БАЯНМӨНХИЙН ЦАМБАЖАВ Булган аймгийн Сайхан сумын харьяат улсын начин БАЛДАНГИЙН ӨЛЗИЙ Булган аймгийн Могод сумын харьяат өсөх идэр, өрнөн дэлгэрэх чимэгтэй улсын начин ЭРДЭНЭБИЛЭГИЙН ЭНХБАТ Булган аймгийн Сайхан сумын харьяат ул ...

2020 оны бүх цэргийн наадам

Нэгийн даваа Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Малчин сумын харьяат аймгийн хурц арслан О.Гантулга Архангай аймгийн Хашаат сумын харьяат сумын заан С.Сүхбатад, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат аймгийн хурц арслан С.Ариунбилэг Увс аймгийн харьяат сумын заан Л.Түвшинтулгад, Завхан аймгийн Сонгино сумын харьяат аймгийн арслан Б.Ганбаатар Ховд аймгийн Буянт сумын харьяат сумын заан Н.Амарсайханд, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Л.Цээсүрэн Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан Б.Ган-Очирт, Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат аймгийн арслан Ж.Мөнг ...

                                     

ⓘ Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургуулийг дүүргэж, Зөвлөт Холбоот Улсын Ленинград хотын Их сургуулийн Олон Улсын сэтгүүлчийн ангид суралцахаар болов. Хөдөө орон нутгаас шууд гадаадад суралцах болсон шинэхэн оюутанд хэлний болоод бусад бэрхшээлүүд тохиолдож байжээ. 1990 оны Цагаан Морин жилийн ардчилсан хөдөлгөөний мөн чанарыг гадаадад сурч байсан оюутнууд илүү ихээр мэдэрч байлаа. Тэд түүх, уламжлалт өв соёлоо сэргээх талаар ил тод дуугарч эхлэв. Олон Улсын сэтгүүлчийн ангийн оюутан Л.Энх-Амгалан Хэлмэгдүүлэлтийн үед Орос руу ачигдсан гэх наян тохой Майдар бурхныг хайх ажлыг эхлүүлэв. Тэрээр УГЗ О.Мэнд-Ооёо нарын үндэсний өв соёлыг сэргээх хүсэлтэй хүмүүстэй холбоотой ажиллаж байлаа. Л.Энх-Амгалан 1990 оны ардчилсан хувьсгалын анхны цуглаан дээр гадаадад сурдаг оюутнуудаа төлөөлөн үг хэлэв.

                                     

1. Яруу найраг

Л.Энх-Амгалан яруу найраг, шүлэг бичиж тухайн үеийн зохиолч, яруу найрагчдаас ирээдүйн сайн яруу найрагч гэсэн үнэлгээ авч байжээ. Түүний Хөх зул нэртэй шүлгийн анхны ном 1994 онд хэвлэгдэн гарав.

                                     

2. Ажлын түүх

1992 онд Л.Энх-Амгалан Санкт-Петербургийн Их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөж ирээд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонинуудад ажиллав. Дээрх сонинуудын хариуцлагатай нарийн бичгийн даргын ажлыг хийхийн зэрэгцээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр нийтлэлүүд бичиж байлаа. Ил Товчоо сонины эрхлэгч СГЗ Г.Акимыг сэтгүүл зүйн багшаа хэмээн хүндэтгэж явдаг. 1995 он АНУ–ын Дакотагийн Их сургуульд суралцах боломж олдов. Энэ нь Л.Энх-Амгалангийн өөрийн орны дөнгөж эхэлж буй ардчилал, зах зээлийн нийгмийн байдлыг өндөр хөгжилтэй орны хэрэгжүүлж байгаа бодлого, иргэдийн амьдралын хэв маягтай харьцуулах боломж олгосон нь хувийн хэвшлийг сонгоход нөлөөлжээ.

АНУ-ын Дакотагийн Их Сургуулийг төгсөж ирээд Монголын хэвлэлийн анхны компани Интерпрессийг үүсгэн байгууулав. 1995-1996 "Интерпресс" ХХК-ын ерөнхий захирал, 1996 – 2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллав.

MCS группийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд" Цахим Монгол” хөтөлбөрийн санаачлагчдын нэг болж," Нэг өрх- Нэг компьютер” төслийг дэлхийд алдартай INTEL, DELL компаниудтай хамтран хэрэгжүүлжээ. Энэ төслийнхөө хүрээнд компьютерын үнийг 250 ам.доллар хүртэл буулгаж, нийт 500000 өрхийг компьютержүүлэв. Мөн эх орондоо компьютер үйдвэрлэх анхны алхамыг тавьж МОГУЛ брэндийг төрүүлжээ. Сансрын сүлжээгээр дамжуулан авдаг өндөр үнэтэй интернетийн зурвасыг өргөтгөснөөр хэрэглээ нь 1000 дахин өсч, интернет хэрэглээний үнэ 100 дахин хямдарчээ. Тухайн үеийн 20.000 интернет хэрэглэгчийн тоо өнөөдөр 1 сая хол давж, интернет холболттой өрхийн тоо 400 орчим болсон байна. М Си Эс электроникс компанийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын 300 гарй сум сууринг хамарсан шилэн кабелийн сүлжээг бий болгов. Мөн төрийн үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах бололцоог бий болгож, мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглалтад оруулжээ.

                                     

3. Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 он. Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн иргэдийн олонхын саналаар 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж бусад нэр дэвшигчдээс өндөр хувийн саналаар тэргүүлж УИХ-ын гишүүнээр сонгогдов. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Үнэт цаасны тухай, ойн тухай зэрэг хуулиудын ажлын хэсэгт ажиллан батлуулав. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Малчдын тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай, Нэмүү өртгийн албан татварыг 1 хувь болгох тухай, Хамтын тэтгэврийн тухай зэрэг хуулиудыг нэр бүхий гишүүдийн хамт санаачлан УИХ-д өргөн барьжээ.Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө Булган-Хөвсгөлийн цахилгаан дамжуулах шугамын хөрөнгийг компаниасаа гаргуулж, ажлыг гүйцэтгүүлснээр Хөвсгөл аймгийн бүх сум эрчим хүчинд холбогджээ. Мөн Хөвсгөл аймгийг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын ажлыг Мөрөн сумаас угтуулан тавих ажлыг санаачлан эхлүүлснээр замын ажлын явц хурдасч олон жижиг компани хурдан хугацаанд хэсэгчлэн хийх шийдэл гарав. Өдгөө Хөвсгөл аймгийн Мөрөн сум нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогджээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан" Шинэ Мөрөн”," Цахим-Хөвсгөл” хөтөлбөрүүдийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж эхлэв. "Шинэ Мөрөн" хөтөлбөрийн орон сууцны хорооллын эхний ээлжийн орон сууцны барилгын ажил 2015 онд хийгджээ." Цахим-Хөвсгөл” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн бүх сум шилэн кабельд холбогдож, гар утасны сүлжээтэй болсон бол 2014 онд Хөвсгөл аймгийн хөдөөгийн 88 багт гар утасны үүрэн холбооны сүлжээнд бүрэн хамрагдсан байна.



                                     

4. Гэр бүл

Аав Б.Лувсанцэрэн Хөвсгөл аймгийн Их-Уул, Рашаант сумын зааг Их ац гэдэг газар төрсөн, хотгойд хүн юм. 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин хүн байв. Цэргээс халагдаж энх цагийн бүтээн байгуулалтад гар бие оролцож Хөвсгөл аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн дарга, тээврийн жолооч зэрэг ажлыг нэр төртэй хийж явжээ.

Ээж О.Цэнд-Аюуш Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр багт төрсөн. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн анхны сувилагчаар ажиллаж байв. Л.Энх-Амгалан ээжийнхээ нэрэмжит О.Цэнд-Аюуш санг байгуулж 2012 оноос хойш жил бүр ээжийнхээ нэрэмжит шагналаар Эрүүл мэндийн салбарын 10 хүнийг тодруулан шагнаж, Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болсон байна.

Л. Энх-Амгалан -" Манайх олон хүүхэдтэй, аав байнга холын тээвэрт явна. Хүмүүсийн захиас ихтэй. Ээж эмнэлэгт сувилагч. Эмчилгээ хийлгэхээр хөдөө гадаанаас ирсэн хүмүүс манайхаар их ирдэг байлаа. Ер нь хөл хөдөлгөөн ихтэй айл байсан. Аав ээж хоёр маань ажлыг үнэн голоосоо чанартай хийдэг. Зарчимч хүмүүс байсан” гэж дурсжээ.

Эхнэртэйгээ 13-р хороололын автобусны буудал дээр танилцаж байсан гэдэг. Сансарт анх эхнэртэйгээ айлын халаасны өрөө түрээслэн амьдарч байв. Тэд залуу гэр бүлүүдэд тохиолддог бэрхшээлийг хамтдаа давж, үр хүүхдээ төрүүлж өсгөсөн. Эхнэр М.Сэржмядаг нь хуульч мэргэжилтэй, хүү Э. Хасбилэгт нь Эдийн засгийн чиглэлээр Канад Улсад суралцдаг, Охин Э.Цэрэндумаа нь дунд сургуулийн сурагч, Олон Улсын өсвөр үеийн төгөлдөр хуурчдын тэмцээний шагналтай.

                                     

5. Гавьяа шагнал

  • 2011 онд Хөвсгөл аймгийн "Хүндэт иргэн"
  • 2005 онд Алтангадас одон
  • 2007 онд Шилдэг менежер Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
  • 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2006 оны Монгол Улсын Шилдэг менежер Монголын Менежментийн Холбоо
                                     
  • явуулдаг. 2021 оны 1 сарын 29 - ний өдрөөс хойш одоогийн сайдаар Лувсанцэрэнгийн Энх - Амгалан ажиллаж байна. Яамны хяналтад нийт 84 алба, байгууллага байдаг
  • хамгаалах яам Гүрсэдийн Сайханбаяр МАН Боловсрол, шинжлэх ухааны яам Лувсанцэрэнгийн Энх - Амгалан МАН Барилга, хот байгуулалтын яам Бэгзжавын Мөнхбаатар МАН Зам
  • гэгээн Дамдинчогдон Рэгзээгийн Амарсайхан Өлзийсайханы Энхтүвшин Лувсанцэрэнгийн Энх - Амгалан Ринчиннямын Амаржаргал ? Б.Баатарзоригт ? Бярваагийн Чимид?
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Дараах Лувсанцэрэнгийн Энх - Амгалан Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Төрийн Нарийн Бичгийн