ⓘ Программ хангамж. Компьютерийн шинжлэх ухаан мөн програм хангамжийн инженерчлэлд бүхий л компьютерийн систем, программ, өгөгдөлүүд програм хангамжийн тусламжтай ..

Системийн программ

Системийн программ хангамж нь техник хангамж болон программ хангамжийн хоорондын үйл ажиллагааг зохицуулан, хэрэглэгчдэд хамгийн энгийн хэлбэрээр компьютертой харьцах боломж өгч байгаа системийн програм юм. Компьютерыг эхлүүлж, бусад хэрэглээний програм хангамжийг ажиллахад бэлэн болгодгоос гадна компьютерт өгөгдсөн командыг гүйцэтгэх хэвлэгч, гар, уян диск зэрэг төхөөрөмжүүдийг ажиллагааг зохицуулдаг. Системийн програмууд нь хэрэглээний програмын хамтаар компьютерын CPU, санах ой, оролт/гаралтын блокийг удирдахад хэрэглэгдэнэ. Хэрэглээний програм хангамж нь системийн програм хангамжгүйгээ ...

Болор алдаа шалгуур

Болор алдаа шалгуур бол Болорсофт компаниас анх 2013 онд зах зээлд гаргасан Монгол хэлний үсгийн дүрмийн алдаа хянадаг программ хангамж юм. Болор алдаа шалгуур нь үгийн алдааг зурж тэмдэглэх, зөв үг санал болгох, үгийн тайлбар, дүрмийн задаргааг харуулах, баримтыг юникод руу хөрвүүлэх зэрэг боломжуудтай. Мөн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрмийг бүрэн эхээр нь агуулахын дээр өөрөө шинэчлэгддэг программ хангамж юм. Виндовс болоод Линүкс үйлдлийн системүүд дээр ажилладаг энэхүү программ нь Microsoft Office 2003 - 2016, Visio 2010 ба түүнээс хойших, MS Projects 2010 ба түүнээс хой ...

Windows XP

Windows XP үйлдлийн систем нь Microsoft-оос гаргасан хувийн компьютерт зориулсан үйлдлийн систем юм. 2001 оны найман сарын 24нд үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд тухайн оны арван сарын 25 наас жижиглэн борлуулах зорилгоор гаргаж байсан. Windows XP-ийг анх 1990 оноос" Neptune” хөгжүүлж ирсэн бөгөөд энэ үйлдлийн систем нь Windows NT цөмтэй Windows 2000 гэх шинэ хувилбараас анх бизнесийн зах зээлд хэрэглэхээр төлөвлөж байсан. XP нь MS-DOS-ийн үндсэн ашиглалт аюулгүй байдал, тогтвортой байдал, үр ашигтай байдал зэрэг дээр үндэслэсэн байдаг. Энэ нь зохиогчийн эрх зөрчих аюултай байсан тул Windows-ий ...

Event (програмчлал)

Event нь шаардлагатай нөхцөл бий болход салбар процессыг саатуулдаг адилтган хамааруулах хувьсагч. Эцэст нь цаг нь нэгээс илүү салбар процессын ажиллагааны хугацааг дуусах үед нь мэдээлдэг. Мөн илгээгч нь синхрон болон асинхроноор дамжиж болно. Компьютерын үйлдлийн систем ажиллаж байхад программаар удирдагдсан нэгэн зэрэг бус идэвхжил бий болдог. Жишээлбэл хэрэглэгч хулганыхаа товчлуур дээр дарахад. Гадаад идэвхжлийн шалтгаан нь компьютерын үйлдэл байдаг. Компьютерын техник хангамж болон программ хангамж нь үйлдлийн системийн талаарх мэдээллийг өөртөө цуглуулдаг бөгөөд тухайн программын тө ...

.NET Фрэймворк

.NET Фрэймворк нь программ хангамжийн хөгжүүлэлтэд зориулагдсан платформ, гүйцэтгэлийн орчин ба олон төрлийн сангуудыг агуулсан технологийн бүрдэл юм. Тодорхой шинж чанар бүхий архитектурын оронд.NET фрэймворкд зориулж бичигдсэн програмыг платформ нь зөвшөөрдөг энэ нь ямарч техник хангамж болон үйлдлийн систем дээр ажиллах талаар санаа зовоод хэрэггүй гэсэн үг юм. Түүнчлэн.NET-ийг ашиглаж хэрэгжүүлдэг ямар ч бүтэц зохион байгуулалттай компьютер тухайн програмыг амжилттай ажиллуулах боломжтой байдаг. Учир нь энэ программыг ажиллуулагч орчин нь өөрөө нарийвчлалуудыг хийсвэрлэн тооцдог бөгөөд ...

Эх код

Эх код гэдэг нь ямарваа программчлалын хэл дээр бичигдсэн, хүний уншиж чадах, компьютерын программын гүйцэтгэх зааврыг хэлнэ. Эх код нь дотроо кодыг жирийн хүний хэл дээр тайлбарласан комментийн хэсгийг агуулж болно. Программын ажиллагааг программист зааж өгөхдөө эх кодыг бичдэг. Эх кодыг ихэвчлэн компьютер шууд ойлгохгүй бөгөөд компайлер ашиглан үүнийг машин код руу хувиргадаг. Энэхүү машин кодыг шууд ажиллуулах боломжтой бөгөөд executable хэлбэртэй байдаг. Нөгөө талаас зарим програмчлалын хэл дээр бичигдсэн кодыг компайлер ашиглахгүйгээр мөр мөрөөр нь интерпретер ашиглан шууд ажиллуулах ...

TCP/IP

TCP/IP буюу Transmission Control Protocol/Internet Protocol гэдэг нь сүлжээнд хэрэглэгддэг программ хангамж дээр үндэслэгдсэн харилцааны протокол юм. TCP/IP нэг машинаас нөгөөд мэдээллийг дамжуулах үйлдлийг тодорхойлно. Мэдээлэл харилцааны протокол нь мэдээлэл солилцоонд гарах алдаа, мэдээлэл хүргэх дэг журам, удирдлагыг хянаж байх үүрэгтэй. TCP/IP эдгээр үүргийг гүйцэтгэнэ. Энэ 2 протокол бусад протоколтой харилцан ажилладаг гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл протоколууд тус тусдаа өөрийн гэсэн үүрэгтэй. Компьютерын протокол компьютер хоорондын харилцах аргыг тодорхойлно. Хэрэв нэг ко ...

Алдаа хянагч программуудын харьцуулалт

Монгол хэлний үг үсгийн алдаа хянагч программуудыг харьцуулан судлав. Манай улсад үг үсгийн алдаа шалгах программ хийх оролдлого 30-д жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл дараах программууд бүтээгджээ. 2004 - Aspell нээлттэй эх бүхий программд Монгол хэлний дэмжилт оруулсан. 2005 - Ангууч хэмээх бүтээгдэхүүнийг Спикер Групп бүтээсэн. 2013 - Болор алдаа шалгуур хэмээх бүтээгдэхүүнийг Болорсофт ХХК-с гаргажээ. Ангууч программ нь зах зээлд маш хүчтэй орж ирээд маш түргэн алга болсон. Тус программ нь хэрэглэгчдийн сэтгэлд хүрч чадсан сайн программ хангамж байсан боловч зөвхөн Microsof Off ...

Үндсэн техник хангамж

Үндсэн техник хангамж Процессорт суурилагдсан гол санах ой болон регистерүүд нь СPU шууд хандаж болох санах ой юм. санах ойд ханддаг кодууд байдаг боловч шууд дискенд ханддаггүй. Тиймээс гүйцэтгэгдэж байгаа ямар нэгэн код мөн эдгээр кодуудын ашиглаж байгаа ямар нэгэн өгөгдөлүүд нь эдгээр шууд хандах санах ойнуудад байрладаг. Хэрэв өгөгдөл санах ойнд байхгүй бол тэдэндээр СPU боловсоруулалт хийхээс өмнө тэднийг тэнд байрлуулсан байх шаардлагатай. СPU-нд суурилуулагдсан регистерүүд нь ерөнхийдөө СPU-ийн нэг циклд ажиллах боломжтой байдаг. Ихэнх СPU-ууд цаг цохилох бүрт нэг болон түүнээс олон ...

Цэцээ Гүн менежментийн дээд сургууль

Цэцээ Гүн менежментийн дээд сургууль нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт орших нэгэн дээд сургууль юм. Тус сургууль нь анх 1998 онд Гэгээрлийн сайдын. тоот тушаалаар гэрчилгээ авч, төрийн захиргааны менежмент, захиргаа хүний нөөцийн менежмент, бүс нутгийн эдийн засаг удирдлага, маркетингийн менежмент, санхүүгийн менежмент гэсэн мэргэжлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн үед менежментийн салбараар дагнасан сургалт эрхлэхээр, төрийн бус өмчийн анхны сургуулийн нэгээр бүртгэгдсэн юм. Эдүгээ төрийн захиргааны удирдлага, санхүүгийн удирдлага, хүний нөөцийн удирдла ...

                                     

ⓘ Программ хангамж

Компьютерийн шинжлэх ухаан мөн програм хангамжийн инженерчлэлд бүхий л компьютерийн систем, программ, өгөгдөлүүд програм хангамжийн тусламжтайгаар боловсруулагдаж байдаг. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох Компьютерын техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компьютерийн програм хангамж нь дотроо компьютерийн програмууд, архивууд болон тэдгээрийг дэмждэг бичиг баримтуудыг өөртөө багтаадаг. Програм хангамж гэх энэхүү үг нь заримдаа өгөгдлийн програм хангамж гэсэн илүү нарийн утга санааг илэрхийлдэг. Програм хангамж нь компьютерийн санах ой буюу RAM-д хадгалагддаг. Үндсэндээ програм хангамж нь компьютерын техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг.

Програм хангамж нь компьютерийн хэл дээр бичигддэг ба ихэнхдээ дээд түвшиний програмын хэл дээр бичигдэг. Ингэснээр компьютерийн хэл дээр бичсэнээс илүү хялбар бас бүтээмжтэй болдог байна. Өндөр түвшиний програмын хэлийг эмхэтгэл,тайлбар эсвэл энэ хоёрыг хослуулж хэрэглэн орчуулж болдог. Хэрвээ компьютерийн хэл нь хүний хэлний үсгүүдийг ашиглаж байгаа тохиолдол доод түвшиний иж бүрдэл хэл дээр бичигдэж болдог. Иж бүрдэл хэл нь эвлүүлэгч ашиглан компьютерийн хэл рүү хөрвүүлэгддэг.

Програм хангамжийн давуу тал нь өөрчлөгдөх чадвартай байх ба хөгжүүлэгчид бизнес, корпорациуд болон ер нь дэлхий дээрх хүн болгонд тус болох төрөл бүрийн програмууд бичиж байна. Одоо үед програмууд янз бүрийн үйлдлийг секундыг хэд хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг.

< > Судлаачид програм хангамжийг хамгийн анх 19 дүгээр зууны үед задлан шинжлэх механизмд зориулж Ada Lovelace дурьдсан гэж үздэг. Гэхдээ энэхүү бүтээл нь хэзээ ч олон нийтийн өмнө дэлгэгдэж байгаагүй. Програм хангамж гэдэг нэр томьёог хамгийн анх 1935 онд Английн математикч Алан Матисон Тюринг өөрийнхөө "Шийдвэрлэх асуудлыг тооцоолж болох тооны хэрэглээ" хэмээх эссэндээ бичиж байжээ. Тэрээр "Тюринг" гэдэг нэртэй машин зохион бүтээсэн бөгөөд энэхүү машин нь ямар нэгэн бүрэн дуусаагүй үйл ажиллагааны шат дарааллыг нэг байдлаас нөгөө байдал руу шилжүүлэх, дуусгах чадвартай машин байсан. Энэ машин нь одоогийн компьютер юм.

Энэхүү шинжлэх ухааны баримт нь хоёр ихэр академийн салбар болох компьютерын шинжлэх ухаан болон програм хангамжийн инженерчлэл хэмээх програм хангамжийг судалдаг салбаруудыг үүсгэсэн байна. Компьютерын шинжлэх ухаан нь илүү онолын тал руу нь судалдаг бол програм хангамжийн инженерчлэл нь харин илүү практик тал руу нь судалдаг байна.

                                     

1.1. Төрөл Системийн програм хангамж

Системийн програм хангамжийн гол зорилго нь компьютерийн систем болон сүлжээний үйлдлийдийг дэмжиж, удирдах юм. Мөн техник хангамж, компьютерийн системийг ажиллуулах зориулалттай. Үүнд:

  • үйлдийн систем
  • график орчны систем
  • төхөөрөмжийн драйвер
  • ютилит програм
  • сервер

Системийн програмууд дотроос хамгийн өргөн дэлгэрсэн чухал програм нь үйлдлийн системoperating system гэж нэрлэгддэг програмууд юм. Энэ програм нь компьютерийн аппаратын нөөцийг хуваарилан гараас өгсөн командыг уншиж хэрэглээний програмыг ажилд оруулж үр дүнг монитор дээр гарган шуурхай ба гадны санах ойг хуваарилаж байдаг.

                                     

1.2. Төрөл Хэрэглээний програм хангамж

Хэрэглээний програм хангамж эцсийн хэрэглэгчдийн мэдээлэл боловсруулах ажлуудыг гүйцэтгэдэг. Ихэвчлэн тооцооллын ажлыг гүйцэтгэх зураг зурах,текстэн мэдээлэл боловсруулах, математик статистикийн бодлого бодох, файлтай ажиллах гэх зэрэг ажлуудыг хийдэг. Үүнд:

  • мэдээлэлд хандах програм хангамж вэб хөтөч, медиа тоглуулагч гэх мэт
  • медиа хөгжүүлэлт компьютер график, дуу хөгжим засварлах гэх мэт
  • бизнес, байгууллагын програм хангамж тухайн бизнес, байгууллагад зориулагдаж бүтээсэн програмууд гэх мэт
  • боловсролын програм хангамж
  • симуляцийн програм хангамж
  • мэдээлэл боловсруулах програм хангамж
  • инженерчлэлийн програм хангамж CAD гэх мэт
  • энтертайнментийн програм хангамж видео тоглоом гэх мэт
                                     

1.3. Төрөл Програмчлах програм хангамж

Энэ нь програмчлалд зориулагдсан мөн програмчлахад тус болох зориулалттай. Үүнд:

  • дебаггер засварлагч, тохируулагч
  • линкер холбогч
  • компилятор, компайлер хөрвүүлэгч
  • интерпретер тайлбарлагч, хэлмэрчлэгч
  • текст засварлагч

Системийн програм хангамж нь компьютер системийг удирдахад зориулагдсан програмуудын нэгдэл юм. Жишээ нь: Процессор, санах ой, оролт гаралтын төхөөрөмж, сүлжээний тоног төхөөрөмж гэх мэт. Системийн програм хангамжид үйлдлийн систем, үйлчилгээний програм хангамж зэрэг нь чухал байр суурь эзэлдэг.

Багтаамж нь электрон төхөөрөмжүүд дээр суурьлагдсан програм юм. Орчин үеийн компьютерын төхөөрөмжүүд нь өөрийн гэсэн багтаамжтай байдаг.

Үйлчилгээний програм хангамж нь компьютерын туслах програм бөгөөд өгөгдсөн тусгай үүрэг даалгаварыг гүйцэтгэхэд зориулагдсан програм юм. Энэхүү програм нь зарим нэг параметрын өөрчлөлтийн үйл явцыг хялбар болгодог.

Хэрэглээний програм гэдэг нь хэрэглэгчийн өгсөн даалгаварыг гүйцэтгэх зориулалттай програм юм.

Мэдээлэл боловсруулах програм нь мэдээллийг төлөвлөж, боловсруулахад зориулагдсан програм хангамж юм. Мэдээлэл боловсруулах програмыг хэрэглээний програм хангамжийн биеэ даасан нэг хэсэг гэж үзэж болно.

                                     

Алдаанд тэсвэртэй систем

Fault tolerant Зарим системийн ажиллагаа нь хол газар эвдрэл багатай дамжуулагддаг үүнийг Fault Tolerant гэж нэрлэдэг, яагаад гэвэл тэд ямар нэг алдааг тэсэж чаддаг ба үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг. Алдаанд тэсвэртэй системийн тэмдэглэлд алдаа илрүүлэх төхөөрөмж шаарддаг, оношлодог бас хэрвээ боломжтой бол засдаг. HP NonStop систем системийн зорилго нь техник хангамж программ хангамж хоёрийг хангах үйл ажиллагааний явцад гарсан алдааг үл хамааран үргэлжлүүлдэг.