ⓘ Кино нь урлагийн томоохон нэгэн хэсэг бөгөөд нарийн утгаараа кино театрт үзэгчдэд үзүүлдэг, хөдөлгөөнт дүрс бүхий бүтээлийг хэлнэ. Анхандаа хальсанд буулгасан б ..

Харри Поттэр ба Азкабаны хоригдол (кино)

Харри Поттэр ба Азкабаны хоригдол кино нь Алфонсо Суароны 2004 оны фантази төрлийн бүтээл юм. Зохиолч Жоанна Роулингийн "Харри Поттэр ба Азкабаны хоригдол" зохиолоос сэдэвлэн уг киног бүтээсэн ба Харри Поттэр кино цувралын 3 дахь кино юм. Кино зохиолыг Стивэн Кловс бичиж продюсеруудаар өмнөх киноны найруулагч Крис Колумбус, Дэвид Хэйман, Марк Рэдклифф нар ажиллажээ. Харри Поттэр ид шидийн Хогвартс сургуульд 3 дахь жилдээ суралцаж буй явцад кино өрнөх бөгөөд Сириус Блэк хэмээх хоригдол Азкабан шоронгоос оргож түүнийг хөнөөхөөр хайж буй талаар гардаг. Гол дүрүүд болох Харри Поттэр, Хэрмиони ...

Харри Поттэр ба Нууцат өрөө (кино)

Харри Поттэр ба Нууцат өрөө кино нь найруулагч Крис Колумбусын 2001 оны фантази төрлийн бүтээл юм. Зохиолч Ж.К.Роулингийн "Харри Поттэр ба Нууцат өрөө" зохиолоос сэдэвлэн уг киног бүтээжээ. Уг кино нь 2001 онд анх гарсан Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу киноны үргэлжлэл ба Харри Поттэр цувралын 2 дахь нь юм. Харри Поттэрийн сурдаг ид шидийн Хогвартс сургуульд Салазар Слицерины залгамжлагч эргэн ирж Нууцат өрөөг онгойлгон аймшигт мангасыг сэрээн сургуулийн сурагчид руу довтолж буй талаар уг кинонд өгүүлнэ. Кино зохиолыг Стивэн Кловс бичиж продюсераар Дэвид Хэйман ажилласан байна. Гол дүрү ...

Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу (кино)

Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу кино нь 2001 оны уран зөгнөлт, фантази төрлийн кино бөгөөд найруулагчаар нь Крис Колумбус ажиллажээ. Киноны зохиолыг Их Британий зохиолч Жоанна Роулингийн "Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу" номоос сэдэвлэн туурвижээ. Уг кино нь Харри Поттэр кино цувралын эхний кино нь бөгөөд продюсераар Стивен Кловс, Дэвид Хэйман нар ажиллажээ. Кинонд зохиолын гол баатар болох Харри Поттэр хүү өөрийгөө шидтэн болохыг мэдэж улмаар ид шидийн Хогвартс сургуульд эхний жилээ суралцаж буй тухай өгүүлнэ. Тус киноны гол дүрүүдэд Харри Поттэрын дүрд Даниэл Редклифф, түүний найз ...

Цахим хуудас

Цахим хуудас буюу Вэб хуудас гэдэг нь интернетэд байрлуулсан аль нэгэн мэдээлэл агуулсан нэг хуудас баримт юм. Цахим хуудас нь ".htm" эсвэл ".html" гэсэн файлын өргөтгөлтэй байдаг. html гэдэг нь "hyper text mark-up language" Монгол хэлэнд эх бичиг тэмдэглэх хэл гэх утгатай гэх үгний товчлол болох ба ийм өргөтгөл бүхий файл нь дотроо тоон кодуудыг агуулдаг. Энэ кодууд нь Internet Explorer, Netscape, FireFox гэх мэт интернет, хэрэглэгчийг холбодог программаар Цахим хөтөч дамжуулан Цахим хаягаар гоёмсог сайхан хуудсууд болон харагддаг.

2014 он

2014 он буюу Хоёр мянга арван дөрвөн он, Хоёр мянган арвандөрөвдүгээр он нь лхагва гарагт эхэлсэн ердийн жил юм. Григорийн тоолол буюу Нийтийн тоолол ёсоор Манай эрин -ий 2014 дахь он бөгөөд 3 дахь мянган болон XXI зууны 14 дахь, 2010-д оны 5 дахь он болно.

2021 он

2021 он бол сая эхэлсэн жил юм. Он нэгдүгээр сарын 1-нд баасан гарагт эхэлсэн ба арванахоёрдугаар сарын 31-нд мөн баасан гарагт дуусна. Энэ он нь 365 хоногтой.

                                     

ⓘ Кино

Кино нь урлагийн томоохон нэгэн хэсэг бөгөөд нарийн утгаараа кино театрт үзэгчдэд үзүүлдэг, хөдөлгөөнт дүрс бүхий бүтээлийг хэлнэ. Анхандаа хальсанд буулгасан бүтээл ихэнх хувийг эзэлж байсан боловч өдгөө дижиталчлагдаж буй. Эрт цагт хөдөлгөөнт зураг, сүүдэр ший зэргээр нэрлэж байв. Ерөнхий утгаараа хөдөлгөөнт дүрсээс бүтсэн, хүн үзэх боломжтой бүтээлийг хэлнэ.

                                     

1. Ерөнхий ойлголт

Ерөнхийдөө кино театр зэрэг тусгай байгууламжид байх дэлгэцэнд тусгаж, нийтэд харуулах зориулалттай бүтээлийг кино гэнэ. Энэ нь киног бүтээх үйл явц ямар байхаас шалтгаалахгүй. 20-р зуунд үсрэнгүй хөгжсөн тус салбар нь өдгөө нэгэнт урлаг гэж нэрлэгдэхүйц болтлоо хөгжжээ.

Гэхдээ урлагийн бусад салбартай харьцуулахад хүн хүч ба мөнгө хөрөнгө ихээр шаарддаг тул хувь хүмүүс дангаараа хийхэд хэцүү.

Ерөнхийдөө уран сайхны кино ба баримтат кино гэж 2 том ангилалд хуваагдана.

Дээр дурьдсанаар кино нь кино театр зэрэгт гаргахын тулд бүтээгддэг боловч анхнаасаа зурагтаар гаргах зорилгоор, киноны хальс ашиглан хийгддэг бүтээлүүд ч бас бий. Тэдгээрийг Телевизийн кино гэж нэрлэх бөгөөд 1960-аад оны Америкт телевизийн нэвтрүүлгийн нэг төрөл болон хөгжиж, вэстэрн кино, гэр бүлийн драмууд олноор бүтээгдэж байв.

Түүнчлэн кино театрт гаргалгүйгээр, шууд видео хуурцаг зэрэг медиа руу буулган, худалдаалагдах буюу түрээслэгддэг бүтээлийг видео кино гэж нэрлэнэ. Энэ мэтээр орчин үед бродбанд интернэт зэргийн хөгжлийн улмаас өнөөг хүртэл кино гэж нэрлэгдэж ирсэн зүйлс нь олон янз болон өргөжиж буй. Сүүлийн үед кино нь хальсанд буух биш, CD-ROM, DVD зэрэгт бичигдэх нь олширч байгаа.

                                     

2. Киноны түүх

Кино нь 19-р зуунд бий болж, 20-р зуунд үсрэнгүй хөгжсөн, харьцангуй залуу урлаг юм.

Кино нь 1920-аад он хүртэл дуугүй, зөвхөн дүрс нь хөдөлдөг, олон нийтэд үзүүлэхэд дуу оруулагч шаардагддаг, эсвэл дүрснүүдийнхээ завсраар бичиг гаргадаг байв. Кино нь дуутай болсны дараа техникийн дэвшлийн үр дүнд улам хөгжиж, өнгө ялгаж харуулдаг болжээ. Өнөөдөр хар цагаан кино хийгдэх нь тун ховор.

Улмаар Тусгай зураг авалт, анимаци, компьютер график зэрэг шинэ технологи ашиглан үзэгчдийн сэтгэлд хүрсэн, жинхэнэ юм шиг орчинг бүрдүүлэн харуулж чаддаг болжээ.

                                     

3. Мөн үзэх

  • Кино судлал
  • Киноны түүх
  • Гадаад кино
  • Холливуд - Америкийн кино урлагийн төв
  • Киноны шагналууд
  • Дуугүй кино
  • Кино театр
  • Хүүхэлдэйн кино
  • Трэйлэр
  • Кино продюсер - Кино найруулагч - Кино жүжигчин
  • Кино компани
  • Монгол кино
  • Видео прокат
                                     

Stargate Atlantis

Stargate Atlantis нь Канадын телесериал юм. Зохиогчид Брэд Райт, Роберт С. Купер, эхний анги нь 2004 оны 7 сарын 16-нд дэлгэцнээ гарсан. Metro-Goldwyn-Mayer-ийн бүтээл.