ⓘ Хэл гэдэг нь хүний ерөнхий ойлголт, үзэл бодол, утга санаа зэргийг илэрхийлж хоорондоо харьцахад хэрэглэгддэг дохио зангаа, дүрэм зүй, тэмдэглэгээ, дуудлага, үг ..

Программчлалын хэл

Программчлалын хэл гэдэг нь тооцоолох электрон Машин буюу компьютер дээр хийгддэг тооцон бодох үйлдлийг илэрхийлэх чадвар бүхий, машин уншихад зориулсан зохиомол хэлийг гэнэ. Программчлалын хэлийг ашиглан машины үйлдлийг хийх, алгоритмыг нарийвчлан гаргах, хүний харилцааны нэг хэлбэрийг тодорхойлох программ зохиож болно. Ихэнхи программчлалын хэл өөрийн гэсэн синтакс болон семантикстай байдаг. Учир нь компьютерт маш нарийн тодорхойлсон заавар шаардлагатай байдаг. Нэг хэсэг хэлийг баримтаар тодорхойлдог жишээ нь, ISO Стандарт байхад, үлдсэн нь хэрэгжүүлэлтэд тулгуурласан Перл гэх мэт байна. ...

Зүүн югур хэл

Хятад улсын Ганьсү мужид оршин суудаг нэгэн зоныг югур гэж бүртгэдэг. Гэвч тэд хоёр янзаар хөөрөлддөг. Түүний дорно этгээдийн 3000 хүний төрөлх хэл яриаг түрэг бус харин Монгол төрөлд хамааруулдаг. Энэхүү дорно ёгор хэл буюу зүүн югур хэл -ийг судласан баримт цөөн. Дорно ёгор болон монгол хэлтэй хоёр хүн муухан ойлголцоно гэж Европын ганц хоёр эрдэмтэн бичсэн байна. Зүгээр л аман хэлбэрээрээ байгаа энэ хэлд тохируулсан бичиг үсэг гэж байхгүй. Үгсийн сангийн суурь нь монгол, хольц нь уйгур, төвд, хятад.

Монгол хэлний бүлэг

Монгол хэлний бүлэг гэдэг нь зүүн болон Төв Азид, тодруулбал Монгол улс, залган орших ОХУ, БНХАУ дахь өөртөө засах орнуудад суух язгуур гарвал нэгтэй ард түмнүүдийн харилцах хэлнүүдийн бүлэг юм. Эдгээр хэлнүүд дүрэм, үг, авиа зэрэг талаар нягт холбоотой бөгөөд эдгээр хэлээр ярилцагчдыг монгол хэлтнүүд гэж нэрлэх нь ч бий.

Кхмер хэл

Кхмер хэл нь Камбож улсын албан ёсны хэл юм. Кхмер хэлийг Камбож хэл гэж бас нэрлэдэг. Кхмер хэлээр Камбож улсын хүн амын олонх нь ярилцдаг. Мөн Вьетнам, Лаос, Тайланд улсуудад Кхмер хэлийг хэрэглэдэг. Тай хэлтэй маш ойрын хамаатай, үгсийн сан нь хоорондоо нягт уялдаа холбоотой; бас Санскрит, Пали, Франц хэлнүүдээс үгнүүд орж ирсэн байдаг. Стандарт Кхмер хэл нь Төв тал нутгийн ярианд суурилсан бөгөөд ихэнх аялгууд хоорондоо ойлголцдог. Кхмер хэл нь Австро-Азийн хэлний бүлэгт багтдаг учир Вьетнам хэлтэй хамаатай харин Вьетнам хэл шиг хөгт хэл биш.

Ассемблер хэл

Ассемблер хэл нь компьютер, микроконтроллер, болон бусад програмчлагддаг төхөөрөмжүүдийг програмчилдаг, кодны мөр бүр нь нэг машин кодтой харгалздаг доод түвшний програмчлалын хэл юм. Компьютерын архитектур бүрд өөр ассемблер хэл байдаг. Ассемблер хэл нь ассемблераар машин код уруу хөрвүүлэгддэг. Зарим опкод нь нэгээс олон операнд шаарддаг.

Мөхсөн хэл

Мөхсөн хэл гэдэг нь тухайн хэлээр ярилцдаг хүмүүс нь мөхсөн эсвэл өөр хэлээр харилцдаг болсоны улмаас хэрэглэгдэхээ больсон түүхэн хэлийг хэлнэ. Боловсролын системд тухайн улсын албан ёсны хэлийг хэрэглэх болсон, даяарчлалын улмаас англи хэл хүчээ авч буй зэрэг шалтгаануудын улмаас үндэстний цөөнхүүдийн хэл соёл устахад хүрээд буй. Мэддэг хүн байхгүй болсноос, дуудлага нь мэдэгдэхээ больсон, мөн бичгийн соёл байгаагүйгээс мөхсөн хэлнүүд олон бий. Индианчууд, аборигенчуудын олон овог аймгууд тус тусын хэлтэй байсан боловч тэдний ихэнх нь мөхжээ. Зарим хэл нь угсаатны судлалын эрдэмтэд болон ...

                                     

ⓘ Хэл

Хэл гэдэг нь хүний ерөнхий ойлголт, үзэл бодол, утга санаа зэргийг илэрхийлж хоорондоо харьцахад хэрэглэгддэг дохио зангаа, дүрэм зүй, тэмдэглэгээ, дуудлага, үг зэргийг бүхэлд нь хамруулсан систем юм. Фердинанд де Саушюр нь анхлан хэл судлалыг кодчилон судлаж, шинжлэх ухааны түвшинд авчран нийтэд хүргэсэн байна.

                                     

1.1. Хүний хэл Хэл шинжлэл

Хэл шинжлэл нь хүний хэлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарладаг хүмүүнлэгийн ухааны салбар шинжлэх ухаан юм. Хүн төрөлхтний хэл, түүний гарал үүсэл, мөн чанар, үүрэг, түүнчлэн дэлхийн олон хэлний бүтэц, тогтолцоо, хөгжил, зүй тогтол, төрөл, хэв маягийг судалдаг шинжлэх ухааныг хэл шинжлэл гэнэ.

Хэл шинжлэлийн ухаан нь XIX зууны эхэн үеэс шинжлэх ухаан болон хөгжиж ирсэн гэж үзэж болно. Хэл шинжлэлийн ухааны хөгжлийн тоймыг авч үзвэл хэл шинжлэлийн судлах зүйл, судалгааны арга, салбар ухаан зэргийг тогтооход чиглэгдэж байв. Хэлний тухай шинжлэх ухааныг хэл шинжлэл гэдэг. Хүмүүс өөр хоорондоо харилцаж, саналаа солилцож, улмаар нийгмээ хөгжүүлж, урагшуулж байдаг маш чухал хэрэглүүр болох хэлний үүсэн хөгжиж ирсэн түүхэн зүй тогтол, мөн чанар хийгээд хөгжлийн ирээдүйн төлөвийг хэл шинжлэл судалдаг.

Хэл шинжлэлийг гурван үндсэн хэсэгт болгон үздэг.

  • Хэл шинжлэлийн түүх
  • Хэл шинжлэлийн удиртгал
  • Ерөнхий хэл шинжлэл эдгээр болно.

Хэл шинжлэлийн удиртгалын зорилго нь ерөнхий хэл шинжлэлийн үндсэн асуудлууд, хэл шинжлэлийн гол ойлголт, шинжилгээний арга болон нэр томьёо зэргийг судалдаг. Хэл шинжлэлийн түүхийн зорилго нь хэлний тухай сургаалын түүхэнд байсан эрдэм шинжилгээний олон дэг, чиглэл, дэлхий дахины нэрт хэлний шинжлэлтэн нарын бүтээл, орчин үеийн хэл шинжлэлд тэдний эзлэх байр зэргийг авч үздэг. Ерөнхий хэл шинжлэлийн зорилго нь орчин үеийн дэлхий дахины хэл шинжлэлийн гол асуудлуудтай танилцуулахад оршдог.

                                     

1.2. Хүний хэл Ангилал

Хэлийг судалдаг шинжлэх ухаан бий болсноос хойш олон үзэл баримтлал бий болон нарийсан хөгжсөөр ирсэн бөгөөд тухайлбал хэл шинжлэл орчин үед дараах гурван чиглэлээр хөгжиж байна:

Онолын хэл шинжлэл Theoretical linguistics
  • Бодит хэл шинжлэл Pragmatics
  • Авиалбар зүй Phonology
  • Утга зүй Semantics
  • Танихуйн хэл шинжлэл Cognitive linguistics
  • Үг зүй Morphology
  • Үүсгүүр хэл шинжлэл Generative linguistics
  • Өгүүлбэр зүй Syntax
  • Үгийн сан судлал Lexicology
Тодорхойлох хэл шинжлэл Descriptive linguistics
  • Харьцуулсан хэл шинжлэл Comparative linguistics
  • Авиа зүй Phonetics
  • Хүн судлалын хэл шинжлэл Anthropological linguistics
  • Үгийн гарал судлал Etymology
  • Нийгэм хэл шинжлэл Sociolinguistics
  • Түүхэн хэл шинжлэл Historical linguistics
Хавсарга хэл шинжлэл Applied linguistics
  • Хэл шинжлэлийн хүн судлал Linguistic anthropology
  • Хэлний үнэлгээ Language assessment
  • Сэтгэц хэл шинжлэл Psycholinguistics
  • Хэлний боловсрол Language education
  • Шүүх эмнэлгийн хэл шинжлэл Forensic linguistics
  • Найруулга зүй Stylistics
  • Хэл эзэмшихүй Language acquisition
  • Хэлний хөгжил Language development
  • Мэдрэл хэл шинжлэл Neurolinguistics
  • Компьютер хэл шинжлэл Computational linguistics
                                     

1.3. Хүний хэл Хэлний ангилал

Гол өгүүлэл: Хэлний аймаг ба хэлнүүд

Дэлхий дээрх хэлнүүдийг төстэй байдлаар нь хэд хэдэн бүлэгт ангилдаг. Томоохноос нь дурьдвал, Энэтхэг-Европ хэлнүүд, Афро-Ази хэлнүүд, Хятад-Төвөд хэлнүүд, Угро-Фин хэл, Австрали-Ази хэл болно. Монгол хэл нь Алтай хэлний язгуурт багтдаг.

                                     

1.4. Хүний хэл Зохиомол хэл

Гол өгүүлэл: Зохиомол хэлнүүд

Дэлхийн нийтээр чөлөөтэй саадгүй хэлэлцэх, энх тайвны зорилгоор хоёр зохиомол хэлийг зохиосон боловч төдийлөн амжилт олоогүй. Үүнд Волапук болон Эсперанто гэсэн 2 хэл багтдаг. Волапук хэл төдийлөн нийтийн хэрэглээнд хэрэглэгдэж чадаагүй, Эсперанто хэл нь туслах хэлний үүргийг одоо ч гүйцэтгэж байна.

                                     

2. Амьтны хэл

Гол өгүүлэл: Амьтны хэл

Амьтны хэл гэдэг бол хүний хэлтэй төстэй боловч үг үсэг биш дуу авиагаар хоорондоо ойлголцдог хэл юм. Жишээлбэл: Муур мяав гэж дуугардаг. Гэтэл энэ нь яг юу гээд байгааг бид ойлгодоггүй. Тиймээс хүн ба амьтан хоорондоо өөр өөрийн гэсэн дуу авиа хэл яриагаар ойлголцдог.

                                     

Грек хэл

Грек хэл нь Энэтхэг-Европын хэлний язгуурын хэл юм. Грек хэл нь Грек улс болон Кипрусын арлуудад яригддаг. Мөн бага тооны ярилцагчид хойд Итали болон Бага Азийн орнуудад ярилцдаг. Грекээр уг хэлийг Ελληνικά хэмээн дууддаг. Грек хэлийг тэмдэглэхэд Грек цагаан толгойг ашиглана. Латин цагаан толгойноос Грек цагаан толгой гаралтай. Мөн маш олон цагаан толгой болон үгс нь Грек хэлнээс гаралтай байдаг. Түүний нэг нь Кирил цагаан толгой юм. Грек хэлээр нийт 15 сая гаруй хүн ярилцдаг.

                                     

Согд хэл

Согд хэл нь гурван төрлийн бичиг үсэгтэй байсан бөгөөд үүний нэг нь Согд бичиг харин нөгөө хоёр нь Маничаен болон Сириак юм. Үүнээс гадна, Согд хэл нь арамей хэлний бүл ба ойролцоогоор 100-1200 оны үед, баруун зүгт Иран улсаас зүүн хязгаарт Хятад орныг хамарч байсан ажээ.

                                     

Программ ачаалах ба биелэлт

Программ ачаалах ба биелэлт - нэгэнт программ дуудагдаж эсвэл хөрвүүлэгдсэн тохиолдолд ажиллахын тулд заавал санах ой руу ачаалах ёстой. Систем абсолют уншигч, дахин шилжүүлэн байршуулах уншигч, холбоотой засварлагч бас үелсэн уншигч нараар дэмжинэ. Алдаа засагч систем нь өндөр түвшний хэл эсвэл машины хэлд зориулсан хэрэгтэй зүйл юм.