ⓘ Мэдээлэл зүй буюу Информатик нь мэдээлэл боловсруулалт болон мэдээллийн системийн инженерчлэлийг практик хэрэглээ болгодог шинжлэх ухаан юм. Энэ шинжлэх ухаан н ..

Техникийн зураг

Техникийн зураг нь ихэнхдээ зургаар болон заримдаа бичгийн хэлбэрээр нэгж эд анги, эд ангийн нийлэмж буюу угсралтын бүлэг, эсвэл бүр бүтэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай бүх мэдээлэл болоод шаардагдсан функц, түүний шинж чанарыг агуулсан баримт бичиг бөгөөд түүнийг бүтээгдэхүүний техникийн баримт болгон хэрэглэнэ.

Сошиал инженерчлэл

Сошиал инженерчлэл нь хүний сэтгэл зүйд тулгуурлан үйлдэл хийх болон нууц мэдээлэл олохыг хэлнэ.Өөрөөр хүнд итгэх итгэлийг ашиглан мэдээлэл цуглуулах, залилан хийх эсвэл системд нэвтрэх зорилготой. Сошиал инженерчлэл нь сэтгэл зүй удирдах арга дээр тулгуурладаг бөгөөд харин хэрэглээ нь компьютер болон мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн дунд оршдог.

Редакторлах зүйн зарчим

Редакторлах зүйн зарчим. Редакторлах ажлын онол, практикаар шалгагдаж, бодит үр дүнгээ өгч буй зүй тогтлуудын төвлөрсөн илэрхийлэл, хянан найруулах үйл ажиллагаа явуулахад баримтлах арга зүйн үндэс мөн.

Монголын Үндэсний Их Сургууль

Монголын Үндэсний Их Сургууль нь 15 дахь жилдээ боловсролын салбарт сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль нь Эдийн засаг, Уул уурхай, Барилга инженер, Хууль эрх зүй, Аялал жуулчлал, Математик, Мэдээлэл зүй, Олон улсын харилцаа зэрэг 6 салбар сургууль, 15 тэнхим, 10000 орчим оюутантайгаар 67 мэргэжлийн чиглэлээр, бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна. Энэ хугацаанд нийт 12 удаа төгсөлт хийж, 3000 гаруй боловсон хүчин бэлтгэн гаргасан ба нийт төгсөгчдийн 90% нь улс эх орондоо төдийгүй олон улсын хэмжээнд амжилттай сурч ажиллаж байна. БНСУ, БНХАУ, ОХУ, АНУ, Норвеги, ...

Уруугаа харсан гурвалжин (сэтгүүл зүй)

Уруугаа харсан гурвалжин гэсэн хэллэг нь сэтгүүлч мэдээнд орох баримтуудын ач холбогдлын багтаамжаар үнэлсэн бүтэц болно. Иймд: Мэдээний эхэн хэсэгт буюу хамгийн их эзлэхүүнтэй хэсэгт хамгийн чухал, ач холбогдолтой баримтыг оруулж өгдөг. Энэхүү мэдээний толгой хэсгийг Монголын сэтгүүл зүйд мэдээний лид гэж нэрлэж хэвшжээ. Мэдээний эхэн хэсэгт хамгийн үнэ цэнтэй мэдээлэл буюу Хэн? Юу? Хэзээ? Хаана? Яагаад? Яаж? гэсэн асуултад хариулах ёстой байдаг. Мэдээний дараагийн хэсэгт нэмэн дэлгэрүүлэх, чухал нарийвчилсан мэдээлэл бөгөөд Яаж? Яагаад? асуултыг улам тодотгож хариулах баримт орно. Мэдээн ...

Мэдээллийн дескриптив шинж

Мэдээллийн дескриптив шинж. Мэдээллийг семантикийн үүднээс авч үзвэл түүний мэдээллийн багтаамжийг дээшлүүлэхэд нөлөөлдөг олон хүчин зүйл үйлчилдэг бөгөөд тэдний дотор мэдээллийн дескриптив шинж онцгой үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ бол олон түмэнд орчин тойрон, дэлхий дахинд болж байгаа бүх үйл явдал, үзэгдэл, зүй тогтол, үйл явц болон хүмүүсийн харилцаа, хувь заяа, зан байдал зэргийг бүхэлд нь дүрслэн харуулж, энэ талаар тодорхой төсөөлөл өгч буй мэдээлэл юм. Эх бичвэр дэх дүрслэлт мэдээлэл нь сэтгүүлчийн дараа дараагийн үйл ажиллагааны эх үндэс болдог онцлогтой. Учир нь байгаа юмыг байгаа ...

                                     

ⓘ Мэдээлэл зүй

Мэдээлэл зүй буюу Информатик нь мэдээлэл боловсруулалт болон мэдээллийн системийн инженерчлэлийг практик хэрэглээ болгодог шинжлэх ухаан юм. Энэ шинжлэх ухаан нь бүтэц, алгоритм, горим, байгалийн болон хиймэл системүүдийн ажиллагааг судалдаг. Мөн өөрийн ерөнхий болон онолын үндэслэлийг гаргахаас гадна бусад салбарын үндэслэлүүдийг ашигладаг. Компьютер үүсч бий болсноос хойш хувь хүн болон байгууллагууд тоон мэдээллийг улам ихээр боловсруулах болсон. Энэ нь танин мэдэхүйн болон нийгмийн асуудлыг мэдээллийн технологийг ашиглаж судлах информатикийн салбар үүсч хөгжихөд нөлөөлсөн.

Анагаахын информатик, биоинформатик гэх мэтээр тухайн салбарын нэртэй хамт хэрэглэх нь информатикийн тусгай төрлийг тэр салбар дахь мэдээлэл, мэдлэг, өгөдлийг боловсруулахтай холбож өгч байгаа явдал болно. Өөрөөр хэлбэл информатикийн ойлголтууд болон онолуудыг бусад салбаруудыг баяжуулахад хэрэглэж байна гэж үзэж болно.

                                     

1. Информатик хэмээх нэрийн учир

1957 онд Германы эрдэмтэн Карл Штейнбах өөрийн бичсэн" Информатик: Автомат мэдээллийн боловсруулалт” гэдэг өгүүлэлдээ информатик гэдэг үгийг анх хэрэглэсэн. Информатик гэдэг үгийн англи хувилбар нь голдуу компьютерийн шинжлэх ухаантай адилаар хэрэглэгддэг. Үнэн хэрэг дээрээ компьютерийн шинжлэх ухаан нь информатикийг бодвол математик рүү чиглэсэн хандлагатай байдаг.

1962 онд Филипп Дрейфус, мөн" Информатикс Генерал АйЭнСи” компанийг үндэслэн байгуулагч Волтер Бауэр нар информатик гэдэг үгийн франц хувилбарыг мэдээллийг хадгалах, боловсруулах компьютерийн хэрэглээнд хамааруулж анх хэрэглэсэн.

Энэ нэр нь автоматаар мэдээллийг боловсруулах шинжлэх ухааныг тайлбарлахад хэрэглэгддэг. Бусад шинжлэх ухааны нэрнүүдийн авдаг" ик” дагаврыг информэшн гэдэг үг авч мэдээллийн шинжлэх ухаан болон мэдээлэл боловсруулах практик хоёрыг хамтад нь агуулсан шинжлэх ухааны нэр томьёо болсон болно. Internet

                                     

2. Худалдааны тэмдэгт

Informatics худалдааны тэмдэгт нь Америкийн Нэгдсэн Улсын Informatics Inc. компанийн нэр дээр байдаг. 2006 оны 10-р сард "информатик" гэдэг худалдааны тэмдэгт дангаараа уг үг орсон хувилбар байсан байхгүй байсан.

                                     

3. Бусад холбоос

  • Answers.com: Информатик гэдэг үгийн тодорхойлолтууд
  • Информатик гэж юу вэ? Калифорнийн Их Сургууль
  • Вашингтоны Их Сургууль: Информатик
  • Информатикийн талаарх асуулт хариулт
  • Информатик гэж ямар утгатай үг вэ?
  • Индианагийн Их Сургууль: Информатик гэж юу вэ?
  • Informatics, Inc: 1962 онд үүсгэн байгуулагдсан
  • Форум Информатик болон Компьютерийн шинжлэх ухааны оюутнуудад
  • Информатик
  • Информатик гэж юу вэ? Эдинбург
                                     
  • байдаг. Хуурамч мэдээ Баримт Баримт нягтлах нь Редакторлах зүй Хэвлэлийн зөвлөл Сэтгүүлчийн ёс зүй О.Магнай мэдээлэл хийхдээ гурван ташаа мэдээлэл өгөв
  • Мэдээлэл дамжуулагчийн загвар Модель коммуникатора. Model of Communicator Загвар хэмээх ойлголтыг судалж буй объектын агуулга ба хүсэн хүлээж буй шинж
  • Мэдээлэл гэдэг нь бидний сурч, мэдэж, ойлгож болох зүйл юм. Жишээ нь сонинууд ертөнцийн тухай мэдээллийг агуулдаг. Компьютер хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн
  • Сэтгүүл зүй бол хүлээн авагчдад хандсан аливаа үйл явдлын судалгаа шинжилгээ ба үр дүнгийн тайлан юм. Сэтгүүл зүйн олон төрөл байдаг боловч туйлын зорилго
  • утгаар хэрэглэдэг. 1. Ном зүй хэмээх нэр томъёог ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг бүртгэх, ангилах, олон түмэнд сурталчлах, мэдээлэл өгөх зэргээр судалдаг шинжлэх
  • үнэтэй арга зүй төдийгүй улс төр, хууль эрх зүй нийгмийн үр нөлөөгөөрөө асар их ач холбогдолтой бүтээлүүд болсон билээ. Нэгдүгээрт, хэвлэл мэдээлэл асар их
  • үйлдвэрлэлд хэрэглэж эхэлсэн байна. Сүүлд мэдээлэл зүйн салбар нэмэгдэж орсон бөгөөд орчин үед мэдээлэл зүй чухал хэсгүүдийн нэг болсон. Орчин үеийн техник
  • Нийгмийн мэдээлэл Социальная информация. Social information Нийгэм тогтвортой үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай бодит мэдээлэл мөн. Өөрөөр
  • иргэний сэтгүүл зүй гэж нэрлэдэг. Тиймээс түүнийг заримдаа олон нийтийн сэтгүүл зүй гэж нэрлэдэг тохиолдол ч бий. Иргэний сэтгүүл зүй хэмээх нэр томъёо
  • Арга зүй Методология. Methodology гэдэг нь хүний онолын болон практик үйл ажиллагааг зохион байгуулах аргуудын тухай сургаал мөн. Арга зүйн зорилго