ⓘ Техник - Компьютерын техник хангамж, Цахилгаан техник, Үйлдвэрлэлийн техник, Барилгын техник, Шингэний техник, Үйлдвэрлэх техник ..

Компьютерын техник хангамж

Компьютерын техник хангамж нь компьютерын системийг бүрдүүлж буй биет элементүүдийн бүрдэл юм. Компьютерын техник хангамж нь дэлгэц, хулгана, гар, өгөгдөл хадгалах хатуу диск, санах ой, эх хавтан гэх мэт компьютерыг бүрдүүлэх биет хэсгүүд орно. Программ хангамж нь компьютерт зааварчилгаа өгөх программ, холбогдох өгөгдлийн цогц юм. Техник хангамж программ хангамж нь нийлээд тооцоолох системийг гүйцэтгэдэг.

Цахилгаан техник

Цахилгаан техник нь инженерийн шинжлэх ухааны нэгэн салбар бөгөөд түүний судлах зүйл нь цахилгаан тоног төхөөрөмжийн судалгаа болон хөгжүүлэлт түүнчлэн үйлдвэрлэх арга техникийг хамрах ба эдгээр нь тодорхой хэмжээгээр цахилгаан энерги дээр суурилсан байна. Цахилгаан техникт хамаарах салбар нь хувьсгуур, цахилгаан машин болон цахилгаан эд ангиуд, түүнчлэн удирдлагын-, хэмжилтийн-, тохируулгын-, мэдээллийн- болон тооцоолох техникт зориулсан хэлхээнүүдээс авахуулаад техникийн информатик хүртэл ордог.

Үйлдвэрлэлийн техник

Үйлдвэрлэлийн техник т төхөөрөмжүүдийг алдаагүй ажиллуулаx аргууд болон үйлдвэрлэлийн технологи багтах бөгөөд байгалийн хуулиудыг зөв зохистойгоор хэрэглэн байгалиас өгсөн энерги болон түүхий эдийг шинэ бүтээгдхүүн болгон үйлдвэрлэхэд түүний зорилго оршдог.

Барилгын техник

Барилгын техник нь доорх мэргэжлийн салбаруудыг хамардаг. Хийцийн инженерийн байгууламж Усны инженерийн байгууламж Газар шорооны байгууламж ба хөрсний механик Барилгын хийц Зам тээврийн байгууламж Барилгын физик ба барилгын акустик Геотехник Архитектурын инженерчлэл Барилгын материал судлал- барилгын материалын технологи барилгын даацын хийц төлөвлөлт ба барилгын статик Барилгын машин тоног төхөөрөмж- техник Барилгын биологи ба барилгын хими

Шингэний техник

Шингэний техник гэдэг нь хий болон шингэний урсгалаар энергийг дамжуулдаг бүх технологийг хэлэх бөгөөд энэ эдгээрийн дээд ангилалын нэр юм. Техник хэрэглээний хувьд гидравликт болон пневматикт шингэний техникийг хэрэглэнэ.

Үйлдвэрлэх техник

Үйлдвэрлэх техник нь механик инженерийн салбар хэсэг бөгөөд энэ нь түүхий эдийг аль болох эдийн засгийн хэмнэлттэйгээр тодохойлогдсон геометрийн дагуу хэлбэрт оруулах буюу хагас боловсруулаад эцсийн бүтээгдхүүн болгон угсралт хийхэд үндсэн гүйцэтгэх үүргээ биелүүлэх чадвартай бүтээгдхүүн үйлдвэрлэх процесс юм. Бүтээгдхүүн гэдэг нь хагас-, болон эцсийн бүтээгдхүүн болгон боловсруулсан бүх бүтээгдхүүн орно.