ⓘ Урлаг - Амьдрах урлаг сан, Дижитал урлаг, Яруу урлаг, Цэргийн урлаг, Холимог тулааны урлаг, Намаас өмнө урлаг байсан, Абстракт урлаг, Амьтны загварт урлаг ..

Амьдрах урлаг сан

Амьдрах урлаг сан сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг хүмүүнлэгийн болон боловсролын төрийн бус байгууллага ТББ юм. Шри Рави Шанкар 1981 онд уг байгууллагыг үндэслэн байгуулсан. Амьдрах урлаг сан эдүгээ 156 гаруй улс оронд түгэн тархаж, үйл ажиллагаагаа явуулдаг. Уг сан нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг ба Нийгмийн зөвлөл ECOSOC-тэй тусгай зөвлөлдөх статустай ажиллаж байна. Олон улсын хүний үнэт зүйлсийн ассоциациОУХҮЗА нь хүний үнэт зүйлсийг суурь түвшинд тэлж өргөжүүлж дэлгэрүүлэхэд анхаардаг, Шри Рави Шанкарын үндэслэсэн, түнш ТББ юм.

Дижитал урлаг

Дижитал урлаг буюу Цахим урлаг гэж цахим технологи ашиглан бүтээсэн урлагийн төрөл юм уу бүтээлийг хэлнэ. 1970-аад оноос эхлэн урлагийн энэ төрлийг компьютер урлаг, мултимедиа урлаг зэрэг олон нэршилээр нэрлэж ирсэн ба цахим урлаг нь урлагийн шинэ төрөл-д тооцогддог.

Яруу урлаг

Яруу урлаг нь 17-р зуунаас голчлон гоо зүйд зориулагдан бүтдэг урлагийн хэлбэрүүд гэсэн утгыг илэрхийлдэг. Түүхийн үүднээс таван үндсэн яруу урлаг нь уран зураг, уран баримал, архитектур, хөгжим, яруу найраг бөгөөд драм, бүжиг гэсэн бага төрлүүдтэй. Өнөө үед яруу урлаг нь кино, гэрэл зураг авалт, концептуаль урлаг зэрэг нэмэлт хэлбэрүүдийг агуулдаг.

Цэргийн урлаг

Цэргийн шинжлэх ухаан ы үндсэн цөм ухаан нь цэргийн урлаг юм. Цэргийн урлаг нь аливаа зэвсэгт тэмцлийн хууль, зүй тогтол, шинж чанар, түүнд бэлтгэх, хангах, явуулах тухай онол, практикийн нэгдэл юм. Тэр нь цар хүрээний хувьд стратеги, тактик гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Холимог тулааны урлаг

Холимог тулааны урлаг бол бүтэн контактат төрөл бөгөөд олон янзын тулааны төрлийг багтаадаг, босоо болон хэвтээ байрлалаас өрсөлдөгчөө цохих, өчих, боох зэргээр өрсөлддөг спорт юм. Орчин үеийн холимог тулааны урлагийн эх үндэс нь эртний олимпын зэвсэггүй тулааны төрөл болох панкратионоос үүдэлтэй. 1900-гаад оны эхээр Номхон далай, Европ болон Японд тал бүрийн тулааны төрлөөр тэмцээнүүд ихээр зохиогдож байсан.

Намаас өмнө урлаг байсан

Урлаг соёлыг намаас удирддаг, уран бүтээлийг намын хороо хянадаг байсан хуучин нийгмийн үед театрын сургуулийн оюутан Н.Цэвээнравдан ойдоо зориулан концерт найруулж байтал нэгэн намын үүрийн дарга" Энэнийг хас, үүнийг өөрчил!” хэмээн дүрэмдэн томорчээ. Тэрээр үүнд нь шаралхаж," Намаас өмнө урлаг байсан юм. Битгий дэмийр!” гэж хэлжээ. Үүнээсээ болж нам засгийн бодлогыг эсэргүүцсэн нэр зүүж, хөдөө суманд нэгдлийн клуб руу цөлөгдөж байсан тухай дурсамжаар энэн ном эхэлдэг. Тайз, дэлгэцийн нэртэй жүжигчин Н.Цэвээравдангийн амьдрал, уран бүтээлийн тухай энэ дурсамжийн номд түүний амьдралд тохио ...

                                     

Абстракт урлаг

Абстракт урлаг буюу мэргэжлийн хэлээр бодит бус дүрслэлийн урлаг. Аливаа ард түмэнд эрт дээр үеэс хийсвэр сэтгэлгээний дүрслэл байсан боловч өнгө, дүрсийн хүнд нөлөөлөх дотоод агуулгыг судалж ухамсартайгаар бодит бус дүрслэлийн агуулга барилыг хэрэглэн 1911 онд Оросын зураач Василий Кандинский анхны абстракт усан будган зургаа зурснаар абстракт ба хийсвэр урлагийн эхлэл тавигдсан гэж үздэг.

                                     

Амьтны загварт урлаг

Амьтны дүрсийг бодит эсвэл өвөрмөц байдлаар даавуун болон төмөр эдлэл, чулуун хөшөөн дээр дүрсэлсэн төмөр, Хүрэл зэвсгийн үеийн урлагийг амьтны загварт урлаг гэдэг.Энэ урлаг Монголоос зүүн европ хүртэлх нутагт тархжээ.Монголчууд амьтны загварт урлагийг монголоос гаралтай гэж үздэг ба харин гадны эрдэмтэд үүнийг үгүйсгэдэг.Монголын амьтны загварт урлаг нь бусад угсаатны амьтны загварт урлагаас өөр, илүү гоёмсог боловсронгуй шинжтэй байдаг.

                                     

Концепт урлаг

Концепт урлаг нь санаагаа зургаар илэрхийлэн туршилтын загварууд гаргаж нэг бүрчлэн хөгжүүлэн зурж эцсийн байдлаар гаргахыг хэлнэ. Харааны илрэлээр санаа, загвар, хэв маягийг тусган харуулдаг буюу кино, комик ном, компьютер тоглоомуудад ашиглагддаг.