ⓘ Харилцаа ба хэвлэл мэдээлэл - Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Нийтийн хэвлэл мэдээлэл, Олон түмний харилцааны онол, Хэвлэлийн хүрээлэн, Зар сурталчилгаа ..

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон янзын утгаар буюу мэдээллийн хэрэгсэл эсвэл хэвлэл мэдээлэл гэж хоршоо байдлаар эсвэл дангаараа "хэрэгсэл" гэдэг утгаар ашигладаг. Зарим тохиолдолд шууд галиглаж "медиа" гэж ашигладаг.

Нийтийн хэвлэл мэдээлэл

Нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл нь бүх хэвлэл мэдээлэлийн холбоо технологийг багтаасан бөгөөд үүнд: -интернэт-телевиз -радио -сонин -кино хамаардаг. 1950 оноос хойш улс орнуудад үйлдвэржүүлэлтийн маш өндөр түвшинд хүрсэн ба олон нийтийн харилцаа холбооны кино, телевиз, радио улс төрийн гол түлхүүр үүргийг гүйцэтгэдэг байсан. Сүүлийн үед судалгаагаар хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийн өмчлөлийн төвлөрөл ихсэж байгаа нь олон тооны хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүд хэдхэн тооны фирмүүдийн гарт байгааг харуулж байна.

Олон түмний харилцааны онол

Олон түмний харилцааны онол ном Номын зохиогч Авирмэдийн Оюунгэрэл нь сэтгүүл зүйн магистр, сонины сурвалжлагчаар 12 жил ажилласан болон сэтгүүл зүйн багшаар 13 жил дахь жилдээ ажиллаж байх туршлага дээр тулгуурлан "Олон түмний харилцааны онол" номоо хэвлүүлжээ. Өдгөө А.Оюунгэрэл нь сэтгүүл зүйн багшаар 24 дэх жилдээ ажиллаж байна.

Хэвлэлийн хүрээлэн

Хэвлэлийн Хүрээлэн нь Монгол, Данийн засгийн газрын хэлэлцээрийн дагуу, Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар Монгол улсад хараат бус бие даасан хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх зорилготой "Чөлөөт хэвлэл" төслийн хүрээнд 1995 онд анх байгуулагдсан юм. Барууны сэтгүүл зүй буюу хариуцлагатай сэтгүүл зүйг Монгол улсад хөгжүүлэхийг зорьдог байгууллагын нэг юм. 1995 оны дөрөвдүгээр сард Монголын хэвлэлийн хүрээлэн, Сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг улсын комисс хүлээн авав. Зургадугаар сард ДАНИДА-гийн нэрийн өмнөөс төслийг Монголд хэрэгжүүлэгч байгууллагаар Данийн Сэтгү ...

Зар сурталчилгаа

Зар сурталчилгаа. Латин хэлний reclamare –" хашгирах” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо. Орчин үед энэ тэр томъёог нэлээд өргөн утгаар буюу аливаа зүйлийг хэн нэгэнд сурталчлан таниулах гэсэн утгаар голлон хэрэглэж байна. Судлаачид зар сурталчилгээг янз бүрээр тодорхойлсон байдаг.

Цахим сэтгүүл зүй

Интернэтийн сүлжээнд суурилсан сэтгүүл зүйг цахим сэтгүүл зүй ба дижитал сэтгүүл зүй гэдэг. Цахим орчинд бичвэр, дуу бичлэг, хөгжим, дүрс, хөдөлгөөнт дүрс, дүрс бичлэгийг дижитал технологи ашиглаж түгээхийг цахим сэтгүүл зүй гэнэ. Цахим сэтгүүл зүй нь өнөөгийн нөхцөлд хоёр үндсэн үүрэг гүйцэтгэж байна. Нэгдүгээрт уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэлэх хэрэгсэл, хоёрдугаарт, иргэний сэтгүүл зүйн мэдээллийн хязгааргүй сэтгэлгээ, чөлөөт индэр болж байна.