ⓘ Эрх зүй - Эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн эрх, Эрх зүйн философи, Марксист эрх зүйн философи, Хүний эрх ..

Эрх зүй

Эрх зүй – хүний жам ёсны эрх, эрх чөлөө, шудрага ёсыг бэхжүүлэн хамгаалж, нийтлэг хүсэл зоригийг илэрхийлж, нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс зөвшөөрсөн буюу тогтоосон, төрийн албадлагаар хамгаалагдсан, бүх нийтээр заавал дагаж хэрэгжүүлбэл зохих хэм хэмжээнүүдийн тогтолцоо юм. Эрх зүй нь дараах онцлогтой. Үүнд: 1. нийгмийн харилцааг хамгаалах, зохицуулах зорилгоор уг харилцаанд оролцогчдын эрх үүргийг тодорхойлно 2. Тухайн улсын нийт нутаг дэвсгэр болон тодорхой хүрээнд заавал биелэгдэх шинжтэй байна. 3. Эрх зүйн хэм хэмжээ нь тодорхой баримт бичигт, тухайлбал, хууль, зарлиг, то ...

Үндсэн хуулийн эрх зүй

Тухайн улсын нийгэм-төрийн байгууламж, иргэдийн эрх, эрх чөлөө, төрийн байгууллагуудын тогтолцоо, тэдгээрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоон бататгасан хэм хэмжээнүүдийн нийлбэрийг үндсэн хуулийн эрх зүй гэнэ.

Үндсэн эрх

Орчин үеийн үндсэн хуульт ёсны онолоор хүний жам ёсны эрх нь эрх зүйн үндсэн хэм хэмжээ хийгээд зарчмуудад зайлшгүй тусгалаа олсон байх ёстой. Ингэж байж гэмээнэ үндсэн эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан, төрийн эрх мэдлийг хязгаарлах хүчин чадалтай, шууд үйлчлэх эрх зүй болж чадна.

Эрх зүйн философи

Хүн төрөлхтөн өөр хоорондын харилцааг зохицуулах хамгийн зохистой арга, хэлбэрийг эрж хайх эргэцүүллийн үр дүнд эрх зүй бий болсон бөгөөд эрх зүйн хөгжлийн явцад ямар эрх зүйг хамгийн зөв, шударга гэж үзэх вэ? гэсэн эрх зүйн сэтгэлгээний үр дүнд эрх зүйн философи үүсжээ.

Марксист эрх зүйн философи

Марксизм - европын соёл иргэншилийн үр дүн. XIX зууны дунд үед марксист философи үүсэн хөгжихөд тухайн үеийн европын нийгмийн объектив, субъектив хүчин зүйлүүд нөлөөлсөн юм. Герменевтик арга зүйн үүднээс марксизмыг үндэслэгч, эгэл жирийн ард түмний хүсэл зоригийг илэрхийлэн хамгаалагч Карл Маркс 1818 - 1883 К. Маркс нь материалист үзэл санааны үүднээс" Бодит болон бодит бус бүхэн зохистой байх ёстой” хэмээн үзэж, тухайн үеийн Германы төр нь зохистой биш учраас бодитой биш хэмээн шүүмжилж байлаа.Марксист философийг үндэслэгч К. Марксын үзэл санаа хоёр гол асуудалд чиглэгдэж байсан юм. Энэ н ...

Хүний эрх

Хүний эрх бол хувь хүний эрх зүйн байдлын үндсэн суурь эрх бөгөөд эрх зүйт орнуудын Үндсэн хуулийн цөмийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Эдгээр эрхийн тодорхой илэрхийлэл, эрхийн хэмжээ зэрэг нь орон бүхэнд болон төрөл бүрийн олон улсын эрх зүйн баримт бичигт өөр байж болно. Олон улсын эрх зүйн баримт бичиг дотроос хамгийн түгээмэл нь – НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал юм.