ⓘ Үйл явдлууд - 11 сарын 16, 11 сарын 9, 11 сарын 14, 11 сарын 10, 11 сарын 4, 11 сарын 6 ..

11 сарын 16

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд: 2013.11.16: Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо Монгол Улсад айлчилжээ. Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд: 1907: Оклахома АНУ-ын 46 дахь муж болжээ. 1918: Унгар улс тусгаар тогтнов. 1933: ЗСБНХУ болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоожээ. 1989: Чехословак улсад хамба хилэн хувьсгал эхэлжээ.

11 сарын 9

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд: 1921.11.09: Ардын засгийн газраас" Номын хүрээлэн”-гийн дүрмийг баталжээ. 2015.11.09: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлал арваннэгдүгээр сарын 11-нд өндөрлөжээ. Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд: 1927: Хятадад аварга том панда олджээ. 1985: 22 настай Гарри Каспаров дэлхийн 13 дахь шатрын аварга болов. 1989: Берлиний ханыг нурааж эхэлжээ. 1989: БНХАУ-ын удирдагч Дэн Сяопин БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргын албан тушаалаас огцров. 1994: Шри-Ланкийн Ерөнхий сайд байсан Чандрика Ку ...

11 сарын 14

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд: 1921 оны энэ өдөр Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандсан тунхаглал илгээжээ. 2012 оны энэ өдөр Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон хуульчилж, бүх нийтээр тэмдэглэх баярын жагсаалтад албан ёсоор оруулав. Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд: 1935 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт Филиппинийг тусгаар улс гэж зарлажээ. 1945 оны энэ өдөр Индонезийн анхны Ерөнхий сайдаар Сутан Шарир томилогдов. 1968 оны энэ өдөр Европт анх удаагаа уу ...

11 сарын 10

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд: 1919.11.10: Монголын автономитыг устгах явдлыг улсын Дээд, Доод хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан ч зөвшөөрөөгүй. 1971.11.10: Монголын үйлдвэрчний эвлэлийн 10 дугаар Их хурал хуралдаж, 802 төлөөлөгч оролцов. -БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид Кубад айлчилжээ. БНМАУ Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд гишүүнээр элсэв. БНМАУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг анх бий болгожээ. БНМАУ-ын гавьяат эдийн засагч цолыг Б.Янживт олгожээ. БНМАУ-ын гавьяат уурхайчин цолыг Ж.Отгонцагаанд анх олгов. Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл я ...

11 сарын 4

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд: 1938.11.04: Монголын Улаан загалмайн нийгэмлэг байгуулагджээ. 1942.11.04: Зөвлөлтийн улаан армид тусламжийн гурав дахь цувааг илгээв. Сайд Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ц.Дамдинсүрэн зэрэг төлөөлөгчид 236 вагон тусламжийн цувааг хүргэжээ. 2013.11.04: Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Ерөнхий сайд асан Д.Содномд төрийн дээд шагнал" Чингис хаан” одон хүртээв. Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд: 1921: Токиод Японы Ерөнхий сайд Такаши Харагийн амь насанд халджээ. 1922: Египетэд Тутанхамон фараоны бунхныг олов. 1946: ЮНЕ ...

11 сарын 6

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд: 1925.11.06: БНМАУ-ын II Их хурал хуралджээ. 88 төлөөлөгч оролцсон тус Их хурлаар" Нутгийн захиргаа байгуулах тухай”," Шүүх таслах байгууллагуудыг шинэчлэн батлах тухай”," Мөнгөний гүйлгээг сайжруулах ба үндэсний мөнгөн тэмдэгт гаргах тухай”," Сүм хийдийн малаас алба татварлах тухай” ардын эрүүлийг хамгаалах ба мал аж ахуйг хөгжүүлэх бодлого” зэрэг чухал асуудлыг хэлэлцэн баталжээ. 1985.11.06: БНМАУ Малдив улстай дипломат харилцаа тогтоов. 2012.11.06: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад орол ...