ⓘ Мэдээлэл - Мэдээлэл, дамжуулах түгээгүүр, зүй, Ташаа мэдээлэл, хайх, Ашигтай мэдээлэл ..

Мэдээлэл

Компьютер хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн мэдээлэл болон өгөгдөл гэсэн ойлголтуудыг ижил утгаар хэрэглэдэг байжээ. 1970-аад болон 1980-аад оны үед байдал өөрчлөгдсөн. Тэр үед анхны компьютерийн өгөгдлийн сан үүссэн байна. Компьютерийн ухаанд өгөгдөл гэдгээр ихэвчлэн шалгагдаагүй байгаа мэдээллийг илэрхийлдэг. Энэ нь өгөгдөл - ийг өөрчлөөгүй, засварлаагүй байгаа ба түүнд тулгуурлаж болохгүй гэсэн үг. Мэдээлэл нь шалгагдсан өгөгдлийг илэрхийлэх ба юу гэдэг нь тодорхойлогдсон байна. Иймд хүн "мэдээлэл"-ийг үнэн гэдэгт итгэж болно. Өгөгдлийг шалгах маш сайн, гүйцэд арга байвал өгөгдлийг баталгаажуу ...

Мэдээлэл дамжуулах түгээгүүр

Мэдээлэл дамжуулах түгээгүүр гэдэг нь компьютерын техникийн үндсэн бүрдэл хэсгүүд болох процессор, санах ой болон оролт, гаралтын блокууд өөр хоорондоо тусгай шугамуудаар холбогдсон түгээгүүрийг хэлнэ. Физик бүтцийн хувьд эдгээр нь эд ангиудыг холбосон цахилгаан "утаснууд" байна. Мэдээлэл дамжуулах шугамыг 3 ангилдаг байна: Удирдах түгээгүүр Control bus Хаягийн түгээгүүр Address bus Өгөгдлийн түгээгүүр Data bus

Мэдээлэл зүй

Мэдээлэл зүй буюу Информатик нь мэдээлэл боловсруулалт болон мэдээллийн системийн инженерчлэлийг практик хэрэглээ болгодог шинжлэх ухаан юм. Энэ шинжлэх ухаан нь бүтэц, алгоритм, горим, байгалийн болон хиймэл системүүдийн ажиллагааг судалдаг. Мөн өөрийн ерөнхий болон онолын үндэслэлийг гаргахаас гадна бусад салбарын үндэслэлүүдийг ашигладаг. Компьютер үүсч бий болсноос хойш хувь хүн болон байгууллагууд тоон мэдээллийг улам ихээр боловсруулах болсон. Энэ нь танин мэдэхүйн болон нийгмийн асуудлыг мэдээллийн технологийг ашиглаж судлах информатикийн салбар үүсч хөгжихөд нөлөөлсөн. Анагаахын ин ...

Ташаа мэдээлэл

Ташаа мэдээлэл гэдэг нь хууран мэхлэх зорилгоор зориудаар тараасан хуурамч худал буюу төөрөгдүүлсэн мэдээлэл юм. Монгол Улсын Тагнуулын Ерөнхий Газар нь ташаа мэдээллийг тайлбарлахдаа: Ташаа мэдээлэл - misinformation: үнэн мэдээллийг ташаа ойлгуулах зорилгоор ашиглах. /үнэн мэдээллийг өөр зорилгоор ашиглаж, буруу дүгнэлтэд хүргэх үйл явц, Зарим тохиолдолд тодорхой санаа, зорилгогүйгээр эндүүрч ташаарснаас үүдсэн мэдээллийн бүрэн бүтэн байдлын доголдлыг хэлэх нь бий/ гэжээ. Сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ташаа мэдээллийг санамсаргүй түгээсэн бол яах вэ? Монголын сэтгү ...

Мэдээлэл хайх

Мэдээлэл хайх гэдэг бол мэдээллийн нөөцийн цуглуулгаас шаардагдах мэдээлэлтэй хамааралтай мэдээллийн нөөцийг олж авах үйл ажиллагаа юм. Хайлт нь бүтэн бичвэр эсвэл бусад агуулгад суурилсан индексжүүлэлтэд суурилж болно. Мэдээлэл хайх гэдэг бол баримт бичиг хайх, баримт бичиг дотроос мэдээлэл хайх, түүнчлэн өгөгдөл, бичвэрэн өгөгдлийн хөмрөг, зураг, дуу мэтийг тайлбарласан мета өгөгдлийг хайх шинжлэх ухаан юм. Мэдээлэл хайх автоматжуулсан системийг мэдээллийн халилтыг багасгахад ашигладаг. Олон их сургууль, нийтийн номын сан IR буюу мэдээлэл хайх системийг ашиглан ном, сэтгүүл болон бусад б ...

Ашигтай мэдээлэл

Ашигтай мэдээлэл. ОНМХ-ээр дамжуулсан бүх мэдээллийг уншигч бүр хүлээж авах, тэр тусмаа ажил хэрэг болгох боломжгүй байдаг. Үүнээс үүдэн ашигтай, ашиггүй мэдээлэл хэмээх ойлголт гарч ирнэ. Энэ бол тухайн мэдээллийн хэрэгслийг ашиглаж буй хувь хүнтэй шууд холбоотой бөгөөд сонинд нийтлэгдсэн, радио телевизээр нэвтрүүлсэн бүх мэдээлэл тухайн уншигчийн хувьд зуун хувь ашигтай болох баталгаа хаана ч байдаггүй. Байх ч албагүй. Хүн бүрийн ухамсар, мэдлэг боловсролын төвшин, мэдээлэл хүлээж авах боломж, амьдралын нөхцөл байдал, тухайн орны хөгжлийн ерөнхий төвшин харилцан адилгүй зэрэг олон хүчин ...